Өнөөдрөөс Хятадын Шинжаан бүс нутгаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглосон дүрэм АНУ-д хэрэгжиж эхэлнэ. Уг журмын дагуу компаниуд тухайн бүс нутгаас бүтээгдэхүүн импортлохдоо үйлдвэрлэлийн үйл явцад албадан хөдөлмөр эрхлэлт байхгүй гэдгийг нотлох ёстой байна.

АНУ-ын албаныхан Хятадын эрх баригчдыг тус бүс нутгийн лалын шашинт цөөнх болох уйгур хүмүүсийг баривчилж, хүчээр ажил хийлгэдэг гэж үздэг. Харин Хятад улс Шинжаан дахь хорих лагерьт уйгур хүмүүсийг хорьдог гэсэн буруутгалыг удаа дараа няцаасаар ирсэн юм.

АНУ өнгөрсөн жил тус бүс нутгаас хөвөн, улаан лооль зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон ба мягмар гарагаас эхлэн хүчин төгөлдөр болох Уйгурын албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн (UFLPA) дагуу импортын бүх хязгаарлалтыг сунгахаар болсон байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын хууль тогтоогчид мэдэгдэлдээ “энэ хуулиар Хятадын Коммунист Намын боолын хөдөлмөр, хүн төрөлхтний эсрэг онц ноцтой гэмт хэрэгт бид цаашид оролцохгүй гэсэн тодорхой мессежийг өгөх болно” гэж мэдэгджээ.

АНУ-ын Конгрессын мэдээлснээр Хятад улс 2017 оны дөрөвдүгээр сараас хойш Шинжаанд нэг сая гаруй уйгур болон бусад лалын шашинт цөөнхийг саатуулжээ.

Олон арван мянган хоригдол “ядуурлыг бууруулах, аж үйлдвэрийн тусламж үзүүлэх хөтөлбөр” нэрийн дор Шинжаан болон бусад мужуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалингаар эсвэл ямар ч нөхөн олговоргүй ажилласан байна.

Мөн Хятад улс Шинжаан дахь бараа бүтээгдэхүүн, нийлүүлэлтийн сүлжээг шалгах аудит, уламжлалт шалгалтын ажилд хөндлөнгөөс оролцож, гэрчүүдийг айлган сүрдүүлэх, холбогдох мэдээллийг нуун дарагдуулах зэргээр хөндлөнгөөс оролцдог байна.

Харин Хятадын зүгээс албадан хөдөлмөр эрхлэлтийг үгүйсгэж, Шинжаан дахь хуаранг терроризмтой тэмцэхэд ашигладаг “дахин хүмүүжлийн” байгууламж гэж тайлбарладаг. Тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин албадан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдэгдлийг “зарим гадны хүчний зохиосон худал хуурмаг зүйл” гэж нэрлэжээ.

Гэвч “BBC” агентлаг өмнө нь хуарангийн дотоод эх сурвалжийн олж авсан баримт бичгүүдийг нийтэлж байсан бөгөөд эдгээр баримтуудад үндэстний цөөнхийг эрүүдэн шүүх, бэлгийн хүчирхийлэл үйлдэх зохион байгуулалттай тогтолцоог нарийвчлан харуулсан байдаг.

Түүнчлэн хүний ​​эрхийн байгууллагууд Хятадын засгийн газрыг олон нийтийг хянах, баривчлах, итгэн үнэмшүүлэх, тэр ч байтугай албадан үргүй болгох замаар Уйгур үндэстний шашин шүтлэг болон бусад эрх чөлөөг боож байна гэж буруутгадаг.

Эх сурвалж: BBC

#АНУ, #хориг арга хэмжээ, #Шинжаан,