Пүрэв гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сармагчны цэцэг өвчнийг “Онц байдал” гэж зарлах эсэхээ шийдэх гэж байна. “Олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онц байдал” гэдэг нь ДЭМБ-ын хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг юм.

Сармагчны цэцэг нь ковид шиг хурдан тархдаггүй бөгөөд урьдчилан сэргийлэх вакцин, эмчилгээний аргууд нь тодорхой. Гэвч дэлхий даяар батлагдсан тохиолдлын тоо түгшүүр дагуулсаар байна.

Тус өвчний Африк тивээс гаднах анхны тохиолдол тавдугаар сард бүртгэгдэж байсан бол одоогоор 40 гаруй улсад 3,000 гаруй тохиолдол батлагдаад байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь ижил хүйстний бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд байгаа юм.

Томуу төст шинж тэмдэг, арьсны гэмтэл үүсгэдэг уг вируст өвчин Африк тивд ихэвчлэн тохиолддог. Албан ёсны мэдээллээр 2022 он гарснаас хойш тус тивд 1,500 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 66 нь нас баржээ.

ДЭМБ-ын шинжээчид манай цагаар 18.00 цагт Женевт хаалттай хуралдах бөгөөд шийдвэр хэзээ гарах нь тодорхойгүй байна.

Ковид-19-ийн тохиолдлууд бүртгэгдэж эхэлснээс хойш дөнгөж 2020 оны гуравдугаар сард тус агентлаг дэгдэлтийг цар тахал гэж тодорхойлж байв. Олон улс орнууд үүнээс хойш өвчнийг дарахын тулд бодит арга хэмжээ авч эхэлсэн боловч үр дүнд хүрэхэд хэтэрхий оройтсон байсан юм.

Сармагчны цэцэг өвчний тархалтыг буруу үнэлж, цаг тухайд нь арга хэмжээ аваагүйгээс ковидтой адил зүйл болох вий гэсэн болгоомжлол мэргэжилтнүүдийн дунд байсаар байна.

Эх сурвалж: Reuters

#Сармагчны цэцэг өвчин,