Ням гарагт Долоогийн бүлгийн удирдагч нар хөгжиж буй орнуудад шаардлагатай дэд бүтцийг санхүүжүүлэх, Хятадын “Нэг бүс нэг зам” санаачилгатай дүйцэх хөтөлбөрт зориулж таван жилийн хугацаанд хувийн болон төрийн сангаас 600 тэрбум долларын хөрөнгө босгохоор тохиролцов.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон “Их 7”-ийн бусад удирдагч нар жил тутмын дээд хэмжээний уулзалтаар “Дэлхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын түншлэл” нэртэйгээр шинэчилсэн хөтөлбөрөө эхлүүлсэн байна.
Бага, дунд орлоготой орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнчлэн дэлхийн эрүүл мэнд, жендерийн тэгш байдал, дижитал дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн төслүүдийг дэмжихийн тулд АНУ таван жилийн хугацаанд 200 тэрбум долларын буцалтгүй тусламж, холбооны сан, хувийн хөрөнгө оруулалтыг дайчлах болно гэж Байден мэдэгдэв.
Тэрээр “Би тодорхой хэлье. Энэ бол тусламж эсвэл буяны ажил биш. Хүн бүрт өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт юм. Ардчилсан орнуудтай түншлэхийн тодорхой үр өгөөжийг харуулах болно" гэж хэллээ.
2013 онд Хятадын дарга Ши Жиньпиний санаачилсан “Нэг бүс ба нэг зам” санаачилгын тогтвортой хувилбарыг бий болгохын тулд Европ 300 тэрбум еврогийн санхүүжилтийг мөн хугацаанд төвлөрүүлнэ гэж Европын комиссын дарга Урсула фон дер Лейен уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
Хөтөлбөрт Итали, Канад, Япон, Франц, Их Британи улс мөн оролцох аж.
Түүнчлэн Вашингтон “Их 7”-ийн гишүүд болон ЕХ-ны хамтаар Сенегал дахь Пастер де Дакар институтэд Ковид-19 болон бусад вакциныг үйлдвэрлэх боломжтой байгууламжийг хөгжүүлэхэд 3.3 сая долларын техникийн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон байна.
Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) Дэлхийн банкны хүүхэд асрах хөтөлбөрийг дэмжих санд таван жилийн хугацаанд 50 сая ам.доллар хандивлахаар болжээ.
Эх сурвалж: Reuters