Талийгаач дарангуйлагч Фердинанд Маркосын хүү 64 настай Маркос Жуниор Филиппиний ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө. Тэрбээр кампанит ажлаа “Хамтдаа бид дахин босох болно” гэсэн уриан дор өрнүүлсэн бөгөөд өнгөрсөн сард болсон сонгуулиар ховорхон үнэмлэхүй ялалт байгуулсан юм.
Тэрээр тангараг өргөх ёслолын үеэр олон нийтэд талархал илэрхийлээд, "Та бүхний урам хугарахгүй, тиймээс бүү ай” гэж мэдэгджээ.
Түүний эцэг Ахмад Фердинанд Маркос Филиппинийг 1965 оноос хойш хорин жил удирдсан. Энэ хугацааны бараг тал нь дайн тулаантай байсан бөгөөд түүнийг 1986 оны ард түмний бослогын үеэр түлхэн унагаж, гэр бүлийг нь цөллөгт явуулж байв.
Маркосын засаглалын үед түүнийг эсэргүүцэж байсан олон мянган хүн шоронд хоригдож, амь үрэгдэж, алга болсон гэдэг. Түүний нэр доромжлол, үрэлгэн байдал, төрийн сангаас олон тэрбум доллар алга болсон гэдэгтэй ижил утга илэрхийлэх болжээ. Харин Маркосын гэр бүл хөрөнгө шамшигдуулсан гэх асуудлыг няцаадаг байна.
Сенатч, конгрессын гишүүн асан Маркос Жуниор нь тангараг өргөхдөө талийгаач эцгийнхээ засаглалыг эргэн дурсаж, магтан сайшаасан байна. Түүнийг гэр бүл болон дэмжигчид нь эцгийнх нь засаглалыг Филиппиний алтан үе гэж тодорхойлдог аж.
Гэсэн ч тэрээр ерөнхийлөгчийн албан тушаалаа өнгөрсөн үетэй холбохыг хүссэнгүй, харин илүү сайн ирээдүй гэж нэрлэв.
Тэрээр 110 сая хүн амтай, хүн амынх нь бараг дөрөвний нэг нь өдөрт хоёр доллароос бага орлогоор амьдардаг тус улсад ажлын байр бий болгож, хэрэглээний үнийг бууруулах амлалт өгсөн.
Маркос Жуниор 30 минут үргэлжилсэн илтгэлдээ хүнсний хүрэлцээ, дэд бүтэц, хог хаягдлын менежмент, эрчим хүчний хангамжийг сайжруулах, гадаад дахь Филиппиний сая сая ажилчдад бүрэн дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсролын шинэчлэл хийхээ амлав.
Эх сурвалж: Reuters