Монгол уран дархан гэдэг зүйл хүрлийн үе, чулуун зэвсгийн үеэс байсан болох нь олон тооны археологийн олдвороос гарч ирсэн зэвсэг, ахуйн бүтээгдэхүүнүүдээс харагдаж байдаг. Улсын сүр хүч армидаа, армийн хүч чадал зэр зэвсэгтээ байсан бол зэр зэвсгийг дархчууд хийж байжээ.

Гэрэл зургийг MPA.mn

Гол зүйл нь Ноён уулын булш, Архангайн өндөр улаанаас олдсон …… олдворууд. Их Монгол Улсын үе, тэртээх 13-р зууны үед ч "Дархан хүн Бурхан ухаантай" гэгдэж байсан нь дархан хүн дээд тэнгэртэй холбогдож ухаан энергээ авч ажилладаг байсантай холбоотой гарсан үг аж. Ихэс дээдсүүд хүртэл хааныг орж ирэхэд босч хүндэтгэл үзүүлдэг байсан бол дархан хүн л суугаад урлалаа хийж байдаг онцгой дархан эрхтэй байсантай холбоотой.

Энэ цагаас хойш хамгийн том сэргэн мандалтын үе нь анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын үе гэж үздэг. Энэ үед орчин цагийн уран дарханы урлаг оргил цэгтээ хүрсэн байна. Дэг, сургууль, хийц, утга санаа, арга технологи нь чухам тэр үед л оргил цэгтээ хүрсэн байдаг. Тэр ч утгаараа дэлхийн урлаг сувлаачид Өндөр Гэгээнийг дорнын Микеланжило гэж нэрлэж байсан.
Монголын шинэ үеийн дархчууд 2004 онд анх удаа хамтран үзэсгэлэнгээ гаргаж байсан. Үүнээс санаа авч анх уран дархан Алтангэрэл гэдэг хүн, Одоогийн Түмэн эрдэнэс холбооны удирдах зөвлөлийн гишүүд хамтран энэ үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн ивээл дор байх нь зүйтэй гэсэн санааг дэвшүүлж Ерөнхийлөгчийн Зарлигаар Монгол Дархан үзэсгэлэнг 3 жил тутамд зохион байгуулж байхаар болсон түүхтэй.

Анхны Монгол Дархан үзэсгэлэнг 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж зарлиг гарган батламжилж 3 жил тутам ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байхаар шийдвэрлэж байжээ. Улмаар тус үзэсгэлэнг үндэсний өв соёлыг илтгэх чухал ач холбогдолтой хэмээн үзэж Ази-Европын орнуудын дээд хэмжээний уулзалтын (АСЕМ-н ) зочдод дэлгэн үзүүлж байжээ.

2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга тус үзэсгэлэнд 2 цаг орчим саатаж байжээ. Жил бүрийн үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн тамгын газар, Түмэн эрдэнэс нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байсан. 2022 оны долдугаар 1-ний өдөр 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаад Ерөнхийлөгчийн соёл шашны зөвлөх Бум-Очироор ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байна. Дараа дараагийн удаад Монгол Туургатны хэмжээнд өргөжүүлэн зохион байгуулах боломжтой талаар зохион байгуулагчдын зүгээс санал санаачилга гаргасаар байна.

Үзэсгэлэнд 12 аж ахуй нэгж , 64 урчуудын 288 хосгүй бүтээл оролцож шилдэг 15 бүтээлийг шалгаруулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнал гардууллаа. Монгол Дархан -2022 үзэсгэлэнгийн Гранпри шагналыг Г.Хадхүү ган сийлбэртэй найман тахилтай хэт хутгаар хүртлээ.

Энэ жилийн урчуудын бүтээл нь өмнөх жилүүдэд ирж байсан бүтээлүүдээс илүү ур хийц. гүйцэтгэл сайтай, цэмбэгэр бүтээлүүд болсоноороо онцлогтой. Энэхүү үзэсгэлэнд зориулагдан урлан бүтээсэн бүтээлүүд ирсэн байгаагаараа үзэсгэлэнгийн ач холбогдлыг бэлхнээ харуулж байна. 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Монгол Дархан үзэсгэлэн нь хэдийнээ урчууд дархчуудын маань хүсэн хүлээдэг, үнэлэшгүй бүтээлүүдээ сойдог арга хэмжээ болжээ.

#онцолсон, #live, #монгол дархан, #онцлох зураг, #үзэсгэлэн,