Лхагва гарагт Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса Мальдив руу дүрвэж, тус улс дахь түүний гэр бүлийн 20 орчим жилийн ноёрхол дуусгавар боллоо.

Ражапакса нь эхнэр болон хоёр бие хамгаалагчийн хамт лхагва гарагийн үүрээр Коломбо хотын ойролцоох олон улсын гол нисэх онгоцны буудлаас нисэх хүчний онгоцоор хөдөлсөн гэж Агаарын цэргийн хүчнийхэн мэдэгдэв. Тэрээр Мальдивт очсоныхоо дараа Сингапур руу явж, орогнол хүснэ гэж засгийн газрын эх сурвалж мэдэгджээ.

Улсаас дүрвэсэн хэдий ч Ерөнхийлөгч Ражапакса албан ёсоор огцрох өргөдлөө ирүүлээгүй байна.

Засгийн газрын эх сурвалж болон албаны хүмүүсийн мэдээлснээр ерөнхийлөгчийн ах дүү нар болох 2005-2015 онд ерөнхийлөгчийн алба хашиж, дараа нь ахынхаа үед ерөнхий сайдаар ажиллаж байгаад тавдугаар сард эсэргүүцлийн жагсаал хүчирхийлэл болж хувирахад огцорсон Махинда Ражапакса, мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард сангийн сайдын албан тушаалаа орхисон Басил Ражапакса нар Шри Ланкад байсаар байгаа гэв. Мягмар гарагт Шри Ланкийн цагаачлалын албаныхан Басил Ражапаксаг хилээр гарахаас сэргийлсэн байна.

Хэдэн сарын турш өрнөсөн эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд дээд цэгтээ хүрчээ. Олон зуун мянган хүмүүс Коломбо дахь засгийн газрын барилгуудыг эзлэн авч, инфляци, хомсдол, авлига хээл хахууль зэрэгт Ражапакса болон тэдний холбоотнуудыг буруутгаж байгаа юм.

Ерөнхийлөгч Ражапакса өөрийн холбоотон Ерөнхий сайд Ранил Викремесингхийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр үлдээх шийдвэр гаргасан нь дахин олон жагсаал цуглааныг өдөөж, жагсагчид ерөнхийлөгчийн алба руу дайрч, түүнийг бас явахыг шаардсан байна.

Лхагва гарагт эсэргүүцэгчид түүний албан өрөө рүү дайран орсны дараа Викремесингхэ цэргийнхэнд “дэг журмыг сэргээхийн тулд шаардлагатай бүхнийг хийхийг” даалгаж, онц байдал зарлажээ.

Түүний өрөөний гадаа цагдаа нар хэд хэдэн удаа нулимс асгаруулагч хий цацсан ч эсэргүүцэгчдийг зогсоож чадаагүй бөгөөд нулимс асгаруулагч хийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн 26 настай жагсагч амьсгалын хүндрэлээс болж нас барсан гэж орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Парламент ирэх долоо хоногт шинэ ерөнхийлөгчийг томилох төлөвтэй байгаа бөгөөд эрх баригч намын дээд эх сурвалжийн өгсөн мэдээллээр Викремесингхэ намын эхний сонголт гэв.

Эх сурвалж: Reuters

#ШРИ ЛАНК,