Японд 30 гаруй насны эрэгтэйгээс сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрсэн талаар Токио хотын захиргаа даваа гарагт мэдэгдэв. Өвчтөн зургадугаар сарын сүүлээс долдугаар сарын дунд хүртэл Европын орнуудад аялсан бөгөөд сармагчны цэцэг өвчний халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон гэж мэдэгджээ.
Өвчтөний бие долдугаар сарын 15-наас эхлэн муудсан ба халуурах, толгой өвдөх, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Бямба гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварт өвчний дэгдэлтийг дэлхийн эрүүл мэндийн онц байдал гэж зарласны дараа тус улсад сармагчны цэцэг өвчний дэгдэлт гарч болзошгүй байгаатай холбогдуулан засгийн газрын албан тушаалтнууд даваа гарагийн үдээс өмнө тус өвчний талаар анхны шуурхай хуралдааныг хийж, тандалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхээр шийдвэрлэжээ.
Одоогоор сармагчны цэцэг өвчний эсрэг тусгайлан бэлтгэсэн эм, вакциныг Японд батлаагүй ч сүүлийн үед эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлохын тулд эмнэлзүйн гурван судалгааг эхлүүлсэн байна.
Түүнчлэн энэ долоо хоногийн сүүлээр Эрүүл мэндийн яамны зөвлөл хуралдаж, сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор засгийн газрын нөөцөд байгаа салхин цэцэг өвчний эсрэг вакциныг ашиглах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Японы засгийн газар хэчнээн хэмжээний салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин байгааг мэдээлээгүй байна. Эдгээр тунг биологийн террорист халдлагын үед хэрэглэх зорилгоор хадгалдаг байна.
Үүний зэрэгцээ, даваа гарагт Японы Гадаад хэргийн яам бүх улс орнуудад халдварт өвчний нэгдүгээр түвшний аяллын сэрэмжлүүлэг гаргажээ. Тус яамнаас гаргасан дөрвөн сэрэмжлүүлгийн хамгийн доод түвшин нь болох нэгдүгээр түвшинд аялагчдыг болгоомжтой байхыг уриалдаг байна.
Африкийн орнуудад удаан хугацаанд тархсан сармагчны цэцэг өвчин тавдугаар сараас хойш Европ, Хойд Америкт голдуу бүртгэгдэж, эндемик бүс нутагт аялж байгаагүй хүмүүсийн дунд тархаж байгаа. ДЭМБ-ийн мэдээлснээр 75 улс орон, нутаг дэвсгэрт 16,000 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Одоогийн байдлаар уг халдвар нь ижил хүйстний бэлгийн хавьталд ордог эрэгтэй хүмүүсийн дунд, ялангуяа олон бэлгийн хавьтагчтай эрчүүдэд ихэвчлэн тохиолдож байна.
Эх сурвалж: Japan Today, Japan Times