Сармагчны цэцэг өвчний тархалтыг зогсоох боломж хумигдаж байгаа бөгөөд одоогоор тохиолдлын тоо хоёр долоо хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байгаа нь дэгдэлт хэдэн сарын дараа дээд цэгтээ хүрэх магадлалтайг харуулж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад энэ өвчний талаар зөвлөгөө өгч буй эрдэмтэд анхааруулжээ.

ДЭМБ наймдугаар сарын хоёрон гэхэд 88 улсад сармагчны цэцэг өвчний 27 мянга гаруй тохиолдол бүртгэгдэнэ гэж таамаглаж байсан бол сүүлийн тооцоогоор 70 орчим улсад 17,800 орчим тохиолдол бүртгэгдээд байна.

Үүнээс цааш таамаглал дэвшүүлэх нь төвөгтэй бөгөөд халдвар хэдэн сар, магадгүй илүү удаан хугацаанд тархах магадлалтай гэж эрдэмтэд хэлж байна.

Өнгөрсөн долоо хоногт дэгдэлтийг дэлхийн эрүүл мэндийн онцгой байдал мөн эсэхийг тогтоох хуралдаанд оролцсон ДЭМБ-ын сармагчны цэцэг өвчний шинжээчдийн хорооны гишүүн Римоин “Дэгдэлтийг хяналтандаа авах боломж хумигдаж байгаа нь тодорхой байна” гэж мэдэгджээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь энэ алхмыг эсэргүүцсэн ч ДЭМБ-ын Ерөнхий захирал доктор Тедрос Адханом Гебрейюс онц байдал зарласан.

Дэгдэлтийг онц байдал гэж зарласан тул дараа дараачийн алхмуудыг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд вакцинжуулалт, шинжилгээ, халдвар авсан хүмүүсийг тусгаарлах, хавьтлуудыг олж илрүүлэх зэрэг арга хэмжээнүүд ордог гэж дэлхийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд хэлэв.

Лондонгийн Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн профессор Жимми Уитворт ойрын 4-6 сарын хугацаанд, эсвэл халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүс бүгд халдварт өртөх, эсвэл тэднийг вакцинжуулах хүртэл тохиолдлын тоо буурахгүй гэж таамаглаж байгаагаа мэдэгдэв. Саяхан Их Британи дахь бэлгийн эрүүл мэндийн байгууллагууд халдвар авах өндөр эрсдэлтэй 125,000 орчим хүн байгаа гэж тооцоолжээ.

Сармагчны цэцэг нь Африкийн зарим хэсэгт хэдэн арван жилийн турш дэлхий нийтээр үл тоомсорлодог нийгмийн эрүүл мэндийн асуудал байсаар ирсэн ч тавдугаар сараас эхлэн халдвар тархсан улс орнуудаас гадуур бүртгэгдэж эхэлсэн.

Энэ нь халуурах, ядрах, арьсны тууралт зэрэг хөнгөн, дунд зэргийн шинж тэмдгүүдийг үүсгэдэг бөгөөд хэдхэн долоо хоногт эдгэрдэг. Одоогийн дэгдэлтийн улмаас таван хүн нас барсан бөгөөд эдгээр тохиолдлууд бүгд Африкт бүртгэгдсэн байна.

Сармагчны цэцэг өвчин дэлхий даяар олон тооны үхэл дагуулаагүй байгаа ч тогтвортой халдварын тархалт нь вирусийг илүү үр дүнтэй тархах боломжтой болгож, мутацид оруулж магадгүй гэж эрдэмтэд хэлэв.

Германы эрдэмтдийн судалгаанд ашигласан 47 дээжийн нэгд нь сармагчны цэцэг өвчнийг илүү хялбар тархахад нөлөөлж болзошгүй мутаци илэрсэн тухай мягмар гарагт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Сармагчны цэцэг өвчин,