Орос хийн нийлүүлэлтээ эрс багасгасны дараа Германы хойд нутгийн Ханновер хот олон нийтэд зориулсан үйлчилгээний байгууллагуудын халаалтыг зогсоож, халуун усыг тасалжээ.

Хотын эрх баригчид хийн хэрэглээг бууруулах өргөн хүрээний арга хэмжээг танилцуулж, эрчим хүчний төлбөр нэмэгдэх талаар иргэдэдээ анхааруулсан байна.

Ханновер хот эрчим хүч хэмнэх үүднээс усан сан, спортын ордон, биеийн тамирын заал зэрэг олон нийтэд зориулж үйлчилгээ үзүүлдэг барилгуудын халуун усыг тасалснаар хүмүүс гар угаах эсвэл шүршүүрт орохдоо хүйтэн ус хэрэглэхээс өөр аргагүйд хүрчээ.

Мөн нийтийн усан оргилууруудыг унтрааж байгаа бөгөөд хотын захиргаа, музей зэрэг томоохон барилгуудыг шөнийн цагаар гэрэлтүүлэхгүй байхаар шийдсэн байна.

Томоохон хотуудад хүндхэн сорилт болж буй “хийн хомсдол”-ын хариуд хотын эрчим хүчний хэрэглээг 15 хувь бууруулах зорилго тавьсан тухай хотын дарга Белит Онай ярьжээ.

Шинээр тогтоосон дүрэм журам нь халаалтад ч мөн нөлөөлнө. Жил бүрийн 4-9-р сарыг дуустал нийтийн барилгууд халаалтгүй байх бөгөөд жилийн үлдсэн хугацаанд өрөөний хэмийг хамгийн ихдээ Цельсийн 20 хэм байхаар хязгаарлах гэнэ. Гэхдээ зарим тодорхой тохиолдлуудад дүрмээс чөлөөлөгдөх боломжтой байна.

Мөн хотын захиргаа зөөврийн агааржуулагч, халаах төхөөрөмж, радиаторыг хоригложээ.

Баварийн Аугсбург зэрэг бусад хотууд нийтийн усан оргилуурыг унтраах зэргээр өөрсдийн арга хэмжээгээ аль хэдийн нэвтрүүлсэн байна.

Пүрэв гарагт Герман улс эрчим хүчний компаниудыг ирэх саруудад дампууруулахгүйн тулд хэрэглэгчдээс хийн нэмэлт төлбөр авахаар төлөвлөж байгаагаа баталсан ба зарим хэвлэл нэг өрхийн жилийн төлбөр дээр 500 еврогийн нэмэлт зардал гарах магадлалтай гэж мэдээлж байна.

Германаас гадна Европын орнууд өвөл болохоос өмнө байгалийн хийн нөөц бүрдүүлэхээр яаравчилж байгаатай холбогдуулан Европын холбоо гишүүн орнуудыг хийн хэрэглээгээ 15 хувь хүртэл танахыг уриалаад байгаа.

Эх сурвалж: BBC

#Герман улс,