АНУ-д сармагчны цэцэг өвчний хэд хэдэн дэгдэлт үргэлжилж байгаатай холбогдуулан гурван мужид онц байдал зарлажээ. Өнгөрсөн тавдугаар сард АНУ дахь анхны тохиолдол Бостоны хотод батлагдсанаас хойш дэгдэлт хурдацтай тархаж байна.
Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр АНУ-д сармагчны цэцэг өвчний нийт 6,000 орчим тохиолдол батлагджээ.
Онц байдал зарласнаар муж улсууд өвчний тархалтыг зогсоохын тулд илүү их нөөц дайчилж, илүү өргөн хүрээний арга хэмжээ авах боломж бүрдэх юм.
Калифорни мужид сармагчны цэцэг өвчний 800 гаруй тохиолдол бүртгэгдсэний дараа тус мужийн амбан захирагч Гэвин Ньюсом наймдугаар сарын нэгэнд онц байдал зарлажээ.
Ньюсомын хэлснээр Калифорни муж шинжилгээний ажлыг өргөжүүлж, тандалт судалгаа хийж, хамгийн эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулж, тэдэнд зориулсан эмчилгээ үйлчилгээг сайжруулж, уг өвчний талаар мэдээллийг олон нийтэд таниулах зэрэг ажлуудад анхаарлаа хандуулж байгаа гэнэ.
Иллинойс мужийн амбан захирагч Ж.Б.Прицкер мөн наймдугаар сарын нэгнээс муж даяар нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарласан байна. Тэрээр сармагчны цэцэг өвчнийг “ховор тохиолддог боловч тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн бүх нөөцийг бүрэн дайчлах шаардлагатай” гэж тодорхойлжээ.
Наймдугаар сарын нэгний байдлаар тус мужид нийт 500 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Харин Нью-Йорк мужийн захирагч Кэти Хочул сармагчны цэцэг өвчний дэгдэлттэй тэмцэх зорилгоор долдугаар сарын 29-нд онц байдал тогтоох захирамжид гарын үсэг зурсан.
Тэрээр “Энэ улсад бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчний дөрвөн тохиолдол тутмын нэг нь Нью-Йорк мужид байгаа бөгөөд бид хариу арга хэмжээ авахын тулд байгаа бүх хэрэгслээ ашиглах нь чухал” гэж мэдэгджээ.
Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээс үзвэл наймдугаар сарын нэгний байдлаар Нью-Йорк мужид 1,400 орчим тохиолдол бүртгэгдсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн сард уг өвчнийг дэлхийн хэмжээний онц байдал хэмээн зарласан бөгөөд тус байгууллагын мэдээлснээр 78 улсад сармагчны цэцэг өвчний 19,000 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: Insider