Өнгөрсөн сард Ерөнхий сайд асан Шинзо Абэ алагдсаны дараа Либерал ардчилсан нам (LDP) болон Эв нэгдлийн сүм хоорондын холбоо ил болсон. Энэ нь цаашлаад олон нийтийн зүгээс намд итгэх итгэлийг бууруулж, нэр хүндийг нь унагасан тул Ерөнхий сайд Фумио Кишида засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Абэгийн амь насанд хүрсэн этгээд Эв нэгдлийн сүмд өс санаж байсан ба сүмээс болж ээжийгээ дампуурсан гэж үзэн, харин Абэг сүмийг сурталчилсан гэж буруутгаж байсан нь түүний олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд бичсэн нийтлэлүүдээс ил болсон.
Хэргийн дараа эрх баригч “LDP” намын арав орчим хууль тогтоогч сүмтэй холбоотой гэдгээ илчилсэн бол шүүмжлэгчид уг Эв нэгдлийн сүмийг шашны гаж урсгал гэж үздэг байна.
Аллага үйлдсэн этгээдийн ээжийг сүмийн гишүүн байсныг сүмээс баталсан ба Абэгийн аллагаас хойш хүмүүс сүмийг дайрч доромжилж, гишүүдийнх нь амь насанд заналхийлсэн тухай мөн мэдэгджээ.
Чухам яагаад Эв нэгдлийн сүм асуудал дагуулах болов?
Эв нэгдлийн сүм гэж юу вэ?
Эв нэгдлийн сүм гэгддэг Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоог 1954 онд коммунизмын эсрэг үзэлтэн, өөрийгөө хүн төрөлхтнийг аврагч хэмээн зарласан Мүүн Сун Мён Өмнөд Солонгост үүсгэн байгуулжээ.
Мүүний консерватив үзэл санаа Японы эрх баригч элитүүдийн Хүйтэн дайны үеийн үзэл санаатай нийцэж байсан учраас Япон улс нь Эв нэгдлийн сүмийг олон улсын хэмжээнд тэлэх анхны чиглэлүүдийн нэг болсон байна.
Сүмийн баримт бичигт дурдсанаар Мүүн нь 1960-аад онд “Коммунизмыг ялах олон улсын холбоо” нэртэй бүлгийг байгуулж, Японы улс төрчидтэй харилцаа тогтоож эхэлжээ.
Либерал ардчилсан намтай ямар холбоотой вэ?
Сүм болон “LDP” нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцдэг, Японы пацифист (дайны эсрэг) үзэлтэй үндсэн хуулийг шинэчлэхийг дэмждэг, мөн өөр бусад зүйл дээр үзэл санаа нэгддэг гэж хууль тогтоогч нар болон шашны бүлгүүд хоорондын харилцааг судалдаг Эйто Сүзүки хэлэв.
Гол нь сүмд дагалдагчдыг татах, үйл ажиллагаагаа хууль ёсны болгохын тулд улс төрчидтэй холбоо тогтоосон гэж сүмийн эсрэг хэрэг дээр ажиллаж байсан хуульч Хиро Ямагучи үздэг байна. Түүний хэлснээр улс төрчид сонгуулийн кампанит ажил явуулахдаа сүмийн гишүүдээс тусламж авдаг байжээ.
Харин намын Ерөнхий нарийн бичгийн дарга Тошимицү Мотеги “LDP”-г сүмтэй “системтэй харилцаагүй” гэж мэдэгдсэн бөгөөд харилцаагаа тасална гэж мягмар гарагт мэдэгдэв.
Абэ сүмтэй ямар холбоотой вэ?
Амиа алдсан Абэгийн хувьд сүмийн гишүүн ч биш, зөвлөх ч биш байсан болохыг сүм мэдэгдсэн. Сүмийн вебсайтад оруулсан мэдээллээс үзвэл Абэ нь өнгөрсөн есдүгээр сард сүмийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан арга хэмжээнд оролцож үг хэлсэн байна.
Харин Абэгийн дүү, одоогийн Батлан хамгаалахын сайд Нобуо Киши сонгуулийн сурталчилгааны ажилд сүмийн гишүүдээс сайн дурын дэмжлэг авсан гэж мэдэгдсэн бол Абэгийн өвөө Ерөнхий сайд асан Нобусуке Киши 1974 онд Мүүнийн зохион байгуулсан хүлээн авалтын хүндэтгэлийн даргаар ажиллаж байсан гэж “Коммунизмыг ялах олон улсын холбоо” цахим хуудсандаа мэдээлжээ.
Иргэдийн намд итгэх итгэл буурав
Сүмийн асуудлаас болоод одоогийн засгийн газрын гишүүдийг дэмжиж буй хүмүүсийн тоо Ерөнхий сайд Кишидаг аравдугаар сард албан тушаалдаа орсноос хойш хамгийн доод түвшинд буюу 46 хувьд хүрч буурсан бөгөөд санал асуулгад оролцогчдын олонх нь сүмтэй холбоотой асуудлаар тайлбар авахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
Кишида сүмтэй холбоогүй гэж мэдэгдсэн ч засгийн газрын шинэ гишүүд болон эрх баригч намын шинэ албан тушаалтнууд сүмтэй холбоотой эсэхийг “сайн шалгах” ёстой гэж мэдэгдээд байгаа.
Япон дахь үйл ажиллагаа
Сүмийн хэвлэлийн төлөөлөгч Ан Хо Юлын хэлснээр Эв нэгдлийн сүм нь дэлхийн хэмжээнд 10 сая, Японд 600,000 орчим дагагчтай бөгөөд Япон улс нь тус сүмийн дөрөв дэх том чуулган гэв. Гэсэн ч хяналтын бүлгүүд энэ тоонд эргэлздэг байна.
Шинээр дагагч элсүүлэхдээ айлын хаалга тогших, гишүүдийн хамаатнуудыг онилох, галт тэрэгний буудал дээр хүмүүст ойртох зэрэг тактикуудыг ашигладаг тухай сүмийн хуучин дагагч хэлж байна.
Япон улс нь хэдэн арван жилийн турш сүмийн хамгийн том орлогын эх үүсвэр байсаар ирсэн бөгөөд ихэнх хэсэг нь хандивын зорилгоор шашны эд зүйлс худалдаалах замаар орж ирдэг болохыг хэвлэлийн төлөөлөгч дурджээ.
Эв нэгдлийн сүм энэ аргаар дагалдагч нараасаа нэг тэрбум доллар халаасалсан бол 1987 оноос хойш үүнтэй холбоотой 35,000 орчим нөхөн олговрын нэхэмжлэл гаргаж байсныг хуульчдын бүлэг мэдээлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад зарим гишүүд хууль бус борлуулалтын тактик ашигласан хэргээр ял сонссоны дараа сүм хэт их хэмжээний хандив авахгүй гэж амлаж байжээ.
Абэгийн амийг хөнөөсөн хэргийн сэжигтний хувьд сүмийн гишүүд түүний ээжийг 100 сая иен буюу 736 мянган ам.доллар хандивлахыг ятгаж байсан байна.
Хэрэг явдлын дараа сүм түүний ээжид 400 мянга орчим долларыг буцааж өгсөн ч хандив өгөхийг ятгасан гэдгээ үгүйсгээд, хандивын мөнгөн дүнгийн талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
Эх сурвалж: Reuters