Сармагчны цэцэг өвчний вирус хүнээс нохйд халдсан тохиолдол бүртгэгдсэнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдэгджээ. Энэ нь вирус хүнээс нохойд халдсан анхны тохиолдол бөгөөд халдвар авсан үедээ гэрийн тэжээвэр амьтдаас зайгаа барих нь чухал болохыг харууллаа.

Халдвар нохойноос бусад ноход болон хүнд дамжих боломжтой эсэх нь тогтоогдоогүй боловч бусад амьтдад халдварлах эрсдэлийг харгалзан хог хаягдлаа болгоомжтой хаяхыг ДЭМБ анхааруулав.

Дээрх тохиолдол нь Парист бүртгэгдсэн бөгөөд нэг гэрт амьдардаг хоёр эрд өвчний шинж тэмдэг илэрч эхэлснээс хойш 12 өдрийн дараа нохойд нь адил шинж тэмдэг илэрч эхэлсэн гэв. Генетикийн шинжилгээгээр нохойд халдварласан вирус эздээс нь илэрсэн вирустэй адилхан болохыг тогтоожээ.

ДЭМБ-ын сармагчны цэцэг өвчний эсрэг хариу арга хэмжээ хариуцсан техникийн ахлагч, доктор Розамунд Льюис “Ийм тохиолдол өмнө нь бүртгэгдэж байгаагүй бөгөөд бид нохой халдвар авсан анхны тохиолдол гэж бид үзэж байна” гэж мэдэгдэв.

Харин Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн захирал, доктор Майк Райан үүнийг гэнэтийн зүйл биш гэж хэлж байна. Тэрээр “Вирус нэг төрөл зүйлээс нөгөөд шилжиж, дараа нь тухайн зүйл дотор байж байгаад дахин шинэ төрөл зүйлд шилждэг. Энэ замаар вирус нэг зүйлд дасан зохицож, дараа нь өөр төрөл зүйлд дасан зохицож, ийм байдлаар хувьсан өөрчлөгддөг” гэж тайлбарлав.

Сармагчны цэцэг өвчнөөс хамгаалах вакцины нөөц одоогоор дэлхий даяар хязгаарлагдмал байгаа бол шинэ тохиолдлын тоо долоо хоног бүр өмнөх долоо хоногоос 20 хувиар нэмэгдэж байна.

Сармагчны цэцэг нь арьс салстаар хүрэлцэх, мөн вирустэй хүний ​​хэрэглэж байсан хувцас, ор дэрний цагаан хэрэглэл, алчуур зэрэг даавуунд хүрэх үед халдварладаг.

Одоогоор дэлхий даяар 35,000 орчим тохиолдол батлагдсан бөгөөд ихэнх нь Европ, хойд болон өмнөд Америкт бүртгэгдэж, дэгдэлттэй холбоотой 12 хүн нас бараад байна.

Сармагчны цэцэг өвчнийг ДЭМБ долдугаар сард дэлхийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн онц байдал гэж зарласан.

Эх сурвалж: BBC

#Сармагчны цэцэг өвчин, #Сармагчны цэцэг өвчин анх удаа нохойд халдварлажээ,