Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол албан тушаалаа хүлээн авснаас хойших 100 дахь өдрөө тэмдэглэж, Лхагва гарагт өргөн хүрээний хэвлэлийн бага хурал хийсэн. Тэрээр энэ үеэр Хойд Солонгост хандан цөмийн зэвсгээс ангижирсан тохиолдолд үе шаттайгаар эдийн засгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Тэгвэл уг мэдэгдлийн хариу болгож Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг “амаа хамхих”-ыг зөвлөсөн байна.
Баасан гарагт “KCNA” агентлагийн мэдээлснээр Ким Ё Жон нь “Түүнд хэлэх арай дээр зүйл байгаагүй бол дэмий зүйл ярихаас илүү амаа хамхих нь түүний дүр төрхийг гутаахгүй байх байлаа” гэж хэлжээ.
Тэрээр цааш нь Умардын нэр төр, цөмийн зэвсгийг эдийн засгийн хамтын ажиллагаагаар наймаалцаж чадна гэж бодсон нь үнэхээр “хүүхэд шиг” үйлдэл хэмээсэн байна.
Ё Жон “Хэн ч хувь заяагаа амттанаар солихгүй” гэж хэлжээ.
Умардтай харилцах харилцааг зохицуулдаг Өмнөд Солонгосын Нэгдлийн сайд түүний хэлсэн үгийг “маш үл хүндэтгэсэн, ёс суртахуунгүй” гэж тодорхойлсон байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч цөмийн зэвсгийн бүтээн байгуулалтаа зогсоовол эдийн засгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн ч Хойд Солонгосын эсрэг цэргийн хориг арга хэмжээг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Өмнөд Солонгос АНУ-тай олон жил завсарласан хамтарсан сургуулилалтаа сэргээж байгаа ба ирэх долоо хоногт томоохон хээрийн сургуулилалт эхлэх төлөвтэй байна.
Лхагва гарагт АНУ-ын Төрийн департментын төлөөлөгч Вашингтон Юны бодлогыг дэмжиж байгааг мэдэгдсэн бол Ё Жон хамтарсан сургуулилалтыг шүүмжилж, “Холбоотнуудын дипломат харилцааг чухалчилна гэсэн амлалт үнэн биш гэдэг нь илт байна” гэж хэлжээ.
Тэрээр “Бид түүнтэй [Юнтэй] нүүр тулан уулзахгүй гэдгээ тодорхой хэлж байна” гэж мэдэгдсэн байна.
Ким Ё Жон нь сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосыг эрс шүүмжилдэг болсон бөгөөд зарим шинжээчид түүнийг ахынхаа хэлсэн даруухан мэдэгдлийн хажуугаар “муу цагдаа”-ийн дүрд тоглож байна гэж үздэг.
Баасан гарагийн мэдэгдэл нь түүний өнөөг хүртэл хийсэн Юны талаарх хамгийн ширүүн дайралт байв. Гэхдээ тэрээр Хойд Солонгост гарсан Ковид-19-ийн дэгдэлтэд Өмнөдийг буруутгаж, хэрэв дахин ийм зүйл тохиолдвол “үхлийн хариу арга хэмжээ авна” гэж энэ сард анхааруулсан билээ.
Эх сурвалж: Reuters

#бнасау,