2020 онд “Sony” компани “Ghost of Tsushima” видео тоглоомоор бүрэн хэмжээний кино бүтээхээр болсноо зарласан. Тэгвэл “John Wick” киноны найруулагч Чад Стахелски “Ghost of Tsushima” тоглоомыг кино болгох үүргийг хүлээсэн бөгөөд тэрээр япон хэл дээр бүтээхээр төлөвлөж байгаагаа нэгэн ярилцлагадаа дурджээ.
Адал явдалт “Ghost of Tsushima” тоглоомд гол дүр болох самурай Жин Сакай монголчуудын довтолгооны үеэр Цүшима арлыг хамгаалж, хяналтаа эргүүлэн авахаар тэмцэж буй тухай өгүүлдэг байна.
16 настайгаасаа Японд очсон, Япон улсад хайртай, ард түмнийг нь хүндэлдэг Стахельски киног япон хэлээр бүтээхээс гадна бүх жүжигчид нь япон байх гэнэ.
Цүшима арлын түүхийг өгүүлэх уг киноны зохилыг Такаши Дошер бичихээр болсон байна.
“Ghost of Tsushima” нь “Sony Pictures” болон “PlayStation Productions”-ийн хамтын ажиллагааны үр дүнд бүтэж буй хоёр дахь кино бөгөөд эхнийх нь болох “Uncharted” энэ оны эхээр нээлтээ хийсэн.
Хэдийгээр Бон Жон Хогийн “Parasite” болон “Netflix”-ийн “Squid Game” зэрэг кинонууд АНУ болон бусад барууны оронд хадмал орчуулгатай кино үзэх хүсэл эрмэлзэл нэмэгдэж байгааг харуулсан ч Холливудын киног англи хэлнээс өөр хэлээр хийх нь санхүүжилтийн хувьд эрсдэлтэй байх болно гэж шүүмжлэгчид үзэж байна.
“Sucker Punch Productions”-ын хөгжүүлсэн “Ghost of Tsushima” нь 2020 онд нээлтээ хийснээс хойш гайхалтай амжилтыг үзүүлж байгаа бөгөөд хоёр жилийн хугацаанд есөн сая гаруй хувь борлогдож, хамгийн алдартай, хамгийн хурдан борлогдсон тоглоомуудын нэг болжээ.
Эх сурвалж: Polygon

#“Ghost of Tsushima”, #“Ghost of Tsushima” кино,