Европын холбоо Оросын иргэдийн виз мэдүүлгийн хураамжийг 35 евро (34 доллар)-оос 80 евро (79 доллар) болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Орос Украин дахь түрэмгийллээ зогсоогоогүй цагт энэ дүрмийг үргэлжлүүлэн мөрдсөөр байх болно гэж ЕХ-ны комисс мэдэгдсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Орос Украин руу цөмрөн орсноос хойш нэг сая гаруй Оросын иргэн Европын холбооны орнууд руу аялжээ.

ЕХ болон Оросын хооронд виз хөнгөвчлөх тухай хэлэлцээр байгуулж байсан ба энэ хүрээнд Оросын иргэд 15 жилийн турш хялбаршуулсан нөхцөлөөр ЕХ-нд виз мэдүүлэх эрхийг эдэлсэн.

Харин Украин болон ЕХ-ны зарим гишүүн орнууд Оросын Украин дахь түрэмгийллийн эсрэг тус улсын иргэдэд визний бүрэн хориг тавихыг уриалсны дараа Европын холбооны гадаад хэргийн сайд нар Москватай байгуулсан визний хэлэлцээрийг түдгэлзүүлэхээр зарчмын хувьд тохиролцсон юм.

ЕХ-ны шийдвэр гарахаас өмнө Оростой хиллэдэг зарим орнууд хилийн хяналтаа аль хэдийн чангатгаад байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ЕХ-ны шийдвэр Оросын аялагчдад хүндээр нөлөөлнө гэдгийг хүлээн зөвшөөрөөд, энэ саналыг “ээлжит инээдтэй шийдвэр” гэж нэрлэжээ.

Шинэ дүрмийн дагуу ЕХ-нд виз мэдүүлж буй Оросын иргэд 80 еврогийн өндөр хураамж төлөхөөс гадна өргөдөл гаргах процесс нь илүү урт болж, бүрдүүлэх бичиг баримтны жагсаалт нь илүү урт болжээ. Түүнчлэн Оросын иргэдэд олон удаагийн визний хязгаарлалт тогтоосон байна.

Мөн ЕХ-ны комисс эзлэгдсэн Украинд олгосон Орос паспортыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг гишүүн орнуудад санал болгосон байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Виз, #ОРос,