Европын холбоо Оросын байгалийн хийн үнийг хязгаарлах санал гаргасан байна.
Харин Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Брюссель Оросын байгалийн хийн үнийг хязгаарлах санал дэвшүүлбэл Орос улс Европ нийлүүлдэг эрчим хүчний тээвэрлэлтээ бүрэн зогсооно гэж сүрдүүлжээ.
Тэрээр “Хэрэв ийм зүйл тохиолдвол бид хий, газрын тос, нүүрс, тос нийлүүлэхгүй - бид юу ч нийлүүлэхгүй” гэж лхагва гарагт мэдэгдсэн байна.
Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен сэтгүүлчдэд хандан “Бид Оросын байгалийн хийн үнэнд дээд хязгаар тогтоох санал гаргасан... Путиний Украин дахь энэхүү харгис дайныг санхүүжүүлэхэд ашигладаг Оросын орлогыг бид танах ёстой” гэв.
Европ нь хийн хэрэглээнийхээ 40 орчим хувийг, нефтийн 30 хувийг Оросоос импортолдог.
Хийн үнийг хязгаарлахыг эсэргүүцсээр ирсэн Нидерланд улс Оросын байгалийн хийнд хязгаар тогтоохыг дэмжиж байгааг эх сурвалж лхагва гарагт “Reuters” агентлагт мэдээлжээ.
Европын холбооны эрчим хүчний сайд нар баасан гарагт яаралтай хуралдаж, Оросын байгалийн хийн үнийн дээд хязгаар тогтоох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Европын холбоо, #ОХУ, #Путин,