Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ.
Түүний НҮБ-ын индрээс дэвшүүлсэн асуудал, санал, санаачилгууд юу байв гэдгийг тоймлон хүргэвэл:
- Цэрэг арми, зэвсэглэлд зарцуулж буй төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад, эсвэл дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ахиц дэвшил гарах байсныг тэмдэглэв.
- Өнөө цагийн хүндрэлтэй үед аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энх тайванч хандлага, энхийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстойг онцоллоо.
- Монгол Улс цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам гэж үздэгийг хэлэв.
- Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцдог эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг таван жил тутамд эх орондоо зохион байгуулах санаачилгыг гаргасныг дурдлаа.
- Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн платформыг Монгол Улсад байгуулах санаачилгыг 2018 онд манай улс анх дэвшүүлсэн гэдгийг хэллээ.
- Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлыг түшиглэн, Зүүн хойд Азийн хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах санаачилгыг дэвшүүллээ.
- Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулж, улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллах байр суурьтай байгаагаа дахин илэрхийллээ.
- Монгол Улс 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачилж, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр батлуулаад байгааг хэллээ.
- Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгааг дуулгав.

#нүб,
#Нэгдсэн үндэсний байгууллага,
#У.Хүрэлсүх,