Орос улс Украины стратегийн чухал ач холбогдолтой Лиман хотоос цэргээ татжээ. Оросууд тус хотыг ложистикийн төв болгон ашиглаж байсан тул хотыг чөлөөлөх нь Украины хүчинд чухал ач холбогдолтой юм.

Мөн Лиман хотыг чөлөөлснөөр Украины цэргүүд Донецк, Луганск мужуудын маргаантай бүс нутгуудыг түрэмгийлэгч хүчнээс чөлөөлөх зам нээгдэж байна.

Ням гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский тус хотыг Оросын цэргүүдээс “бүрэн цэвэрлэсэн” тухай зарлажээ.

Тус хот дахь олон мянган цэрэг нь бүслэгдэх аюултай болсон учраас ухрах шийдвэр гаргасан гэж гэж Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв.

Тулааны талбар дахь ухралтын дараа Чечений удирдагч, Москвагийн холбоотон Рамзан Кадыров Украины эсрэг бага оврын цөмийн зэвсэг ашиглахыг санал болгосон байна.

Донецк мужийн Лиман хот нь Орост хэсэгчлэн эзлэгдсэн дөрвөн бүс нутгийн нэг бөгөөд баасан гарагт Путин тус мужийг өөртөө нэгтгэж байгаагаа зарласан билээ.

Үүний зэрэгцээ, Украины зэвсэгт хүчин Херсон мужийн Архангельск, Миролюбовка гэх жижиг сууринуудыг чөлөөлсөн тухай Зеленский ням гарагт мэдэгдэв.

Зеленский оройн мэдэгдэлдээ фронтын шугамд амжилттай давшиж байгаа Украины хүчний тодорхой ангиудад талархал илэрхийлэхдээ хоёр сууринг түрэмгийлэгчдээс чөлөөлсөн болохыг дурджээ.

Зеленский өмнө нь Украины армийн амжилт зөвхөн Донецк муж дахь Лиман хотоор хязгаарлагдахгүй гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: BBC, Reuters

#Лиман, #ОХУ, #УКраин,