Оросын Хабаровск мужид шинээр дайчлагдсан цэргийн албан хаагчдын тал хувь нь цэрэг татлагын шалгуурт нийцэхгүй хүмүүс байсны улмаас гэр рүү нь буцаасан байна. Хэрэг явдлын дараа тус мужийн цэргийн комиссарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тус мужийн захирагч даваа гарагийн өглөө мэдэгдэв.
Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-нд Дэлхийн II дайнаас хойших Оросын анхны дайчилгааг зарласан. Цэрэгт зөвхөн цэргийн туршлагатай хүмүүсийг татна гэж мэдэгдэж байсан ч бодит байдал дээр цэргийн алба хааж байгаагүй, шалгуур хангаагүй эрчүүдэд зарлан дуудах хуудас илгээж байгаа тухай олон гомдол гарч, иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлээд байсан юм.
Даваа гарагт Оросын Алс Дорнод дахь Хабаровск мужийн захирагч Михаил Дегтярев “10 хоногийн хугацаанд манай олон мянган иргэн зарлан дуудах хуудас авч, цэрэг татлага болон бүртгэлийн газруудад ирсэн” гэж “Telegram” дээр нийтэлсэн дүрс бичлэгтээ дурджээ.
Тэрээр үргэлжлүүлэн “Тэдний тал орчим хувь нь цэргийн албанд элсэх шалгуурт тэнцээгүй тул гэр рүү нь буцаасан” гэв.
Дегтярев цааш нь бүс нутгийн комиссар Юрий Лайког үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдээд, энэ нь Путиний зарласан дайчлах төлөвлөгөөнд нөлөөлөхгүй болохыг хэлжээ.
Үүний зэрэгцээ, Оросын зүүн хойд хэсэгт орших Якутын 300 орчим иргэнийг цэрэг дайчилгаанд андуурч дуудсан тухай Оросын төрийн мэдээллийн “Tass” агентлаг мэдээлэв.
Украины дайнд тулалдуулахаар 300,000 цэргийн туршлагатай, мэргэшсэн хүмүүсийг цэрэгт татна гэж хуульчилсан. Гэвч цэргийн алба хааж байгаагүй хүмүүс, оюутнуудад цэргийн зарлан хүргүүлж, тэр ч бүү хэл эрүүл мэндийн асуудал, нас зэргийг үл харгалзан дайчилгааг эмх замбараагүй зохион байгуулсны улмаас олон мянган цэргийн насны эрчүүд эх орноосоо дүрвээд байна.
Түүнчлэн Орос даяар 30 гаруй хот, тосгонуудад дайны эсрэг жагсаал болж, энэ үеэр 2,000 орчим хүн баривчлагджээ. Саатуулагдсан хүмүүсийн заримд нь яаралтай зарлан дуудах хуудас өгсөн бол үүнийг Кремль бүрэн хууль ёсны гэж үзэж байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Хабаровскийн хязгаар, #цэрэг татлага,