Өнгөрсөн сард “NASA” “DART” нэртэй сансрын хөлгөөр жижиг гарагийг зориудаар мөргөх туршилт хийсэн нь амжилттай болж, хүн төрөлхтөн анх удаа сансрын биетийн хөдөлгөөнийг өөрчилж чадсан тухай АНУ-ын сансрын агентлаг мягмар гарагт зарлалаа.

Долоон жилийн турш хөгжүүлсэн 330 сая ам.долларын өртөгтэй “DART” төслийн зорилго нь солирын мөргөлтөөс урьдчилан сэргийлэх, дэлхийг хамгаалах системийг анх удаа турших явдал байсан юм.

Энэхүү туршилтыг есдүгээр сарын 26-нд хийсэн бөгөөд ажиглалтын үр дүнд “DART” сансрын хөлөг нь үндсэн зорилго болох кинетик хүчээр жижиг гарагийн чиглэлийг өөрчилж чадсан болохыг тогтоожээ.

Сүүлийн хоёр долоо хоногт хийсэн хэмжилтүүдээр “Dimorphos” нэртэй зорилтот жижиг гарагийн тойрог замд өөрчлөлт орж, өөрийн тойрон эргэлддэг “Didymos” том гарагтай бага зэрэг ойртож, тойрог зам нь 32 минутаар богиноссон болохыг "NASA"-ийн эрдэмтэд мэдэгдэв.

Дэлхийгээс 10.9 сая км-ийн зайд болсон туршилтын өмнө “Dimorphos” хэмээх өндгөн хэлбэртэй, ойролцоогоор хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн хэмжээтэй жижиг гараг нь “Didymos” хэмээх тав дахин том гарагийг 11 цаг 55 минут тутамд нэг удаа тойрон эргэлддэг байсан.

Туршилтын үед хөргөгчнөөс томгүй хэмжээтэй “DART” хөлөг “Dimorphos”-ыг 22,531 км/цагийн хурдтайгаар мөргөсөн юм.

“NASA”-гийн тэргүүн Билл Нелсон хэвлэлийн баг хурлын үеэр туршилтын үр дүнг зарлахдаа “Энэ бол гарагийг хамгаалах, хүн төрөлхтний хувьд чухал үе юм” гэж хэлжээ.

Тус байгууллагын гариг ​​судлалын хэлтсийн захирал Лори Глэйз “бид ийм хэмжээний аюултай астероидыг урьдчилан илрүүлж чадвал түүнийг хазайлгаж чадна гэдгийг баталлаа” гэж хэлээд, гол нь эрт илрүүлэх нь чухал болохыг онцолжээ.

“Dimorphos”, “Didymos” хос гараг нь 66 сая жилийн өмнө манай гарагийн ургамал, амьтны дөрөвний гурвыг устгасан “Chicxulub”-тай харьцуулахад маш өчүүхэн бөгөөд дэлхийд бодит аюул учруулаагүй болохыг “NASA”-ийн эрдэмтэд дахин мэдэгдсэн байна.

Эрдэмтэд болон гарагийн хамгаалалтын мэргэжилтнүүдийн үзсэнээр эдгээр гарагууд нь дэлхийтэй харьцангуй ойр, “DART”-ын даалгаварт төгс зохицож байсан тул туршилтын объектоор сонгосон аж.

Эх сурвалж: Reuters

#DART хөтөлбөр, #Nasa,