Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагт болсон Оросын агаарын довтолгооны дараа Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг улс орнуудад уриалав.

Даваа гарагт Украин даяар Оросын пуужингийн цохилтын улмаас 19 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан. Мягмар гарагт агаарын цохилт үргэлжилсний дараа Зеленский барууны орнуудыг Орост улс төрийн шахалт үзүүлэх, Украиныг дэмжих шинэ арга зам хайж олохыг уриалсан байна.

Тэрээр мягмар гарагт Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-аас бүрддэг “Их долоо”-ийн бүлгийн виртуал хуралд оролцсоныхоо дараа дээрх мэдэгдлийг хийжээ.

“Терроризмын шинэ давлагааны хариуд Орост хариуцлагын шинэ давлагаа бий болох ёстой - шинэ хориг арга хэмжээ, улс төрийн дарамт шахалт, Украиныг дэмжих шинэ хэлбэр” гэж Зеленский мэдэгдэлдээ дурдав.

Мөн “Аливаа балмад үйл ажиллагааны үр дүнд хүссэн бүхнээ өөрийн болгож чадна гэсэн бодлоо террорист улсууд хаях хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Даваа гарагийн пуужингийн цохилт нь дайны эхний өдрөөс хойших хамгийн хүчтэй бөмбөгдөлтөд тооцогдож байна. Сүүлийн хэдэн сарын хугацаанд тайван байсан нийслэл Киев мөн хэд хэдэн цохилтод өртөж, Украин даяар иргэний дэд бүтцэд ихээхэн хохирол учирч, 19 хүн амиа алджээ.

Мягмар гарагт Орос Украин руу дахин 28 пуужин харваснаас Украины цэргүүд 20 пуужинг буулгаж чадсан байна. Мөн Ираны байлдааны нисгэгчгүй онгоцнуудыг өөрийн болгосон тухай Зеленский мэдэгдэв.

Тэрээр өчигдөр оройн мэдэгдэлдээ “Хэрэв өнөөдрийн довтолгоо байгаагүй бол бид өчигдөр террористуудын сүйтгэсэн эрчим хүчний хангамж, усан хангамж, харилцаа холбоог аль хэдийн сэргээх байлаа. Өнөөдрийн довтолгоогоороо Орос улс зөвхөн бидний сэргээн босголтын ажлыг бага зэрэг саатуулах болно” гэж хэлжээ.

Зеленский цааш нь сэргээн босголтын ажил улс орон даяар хурдан, үр дүнтэй явагдаж байгааг дурдаад, даваа гарагийн халдлагад өртсөн ихэнх хот, тосгодын цахилгаан, харилцаа холбоог сэргээсэн тухай мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

#ОРос, #Украины дайн,