Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг 2022 оны эхний есөн сарын байдлаар нь Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Монгол Улс 2022 оны эхний есөн сард нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.1 тэрбум америк доллар болжээ.

Үүнээс,

  • Экспорт 8.8 тэрбум америк доллар
  • Импорт 6.4 тэрбум америк доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.6 (31 хувь) тэрбум америк доллароор, экспорт 2.4 (37 хувь) тэрбум америк доллароор, импорт 1.2 (24 хувь) тэрбум америк доллароор тус тус өсжээ.

Харин энэ оны есдүгээр сард өмнөх сараас экспорт 285.9 (22 хувь) сая америк доллароор, импорт 80.4 (10 хувь) сая америк доллароор тус тус буурсныг Үндэсний статистикийн хорооны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд хэллээ.

#онцолсон, #live, #ҮСХ,