Хятадын Коммунист намын их хурал болж байгаа энэ үед нийслэл Бээжин хотод сүүлийн долоо хоногт шинэ тохиолдлын тоо дөрөв дахин нэмэгдсэн байна. Улмаар олон нийтийн хяналт шалгалтыг чангатгаж, зарим орон сууцны хорооллуудад хөл хорио тогтоох замаар ковидын эсрэг арга хэмжээг эрчимжүүлжээ.
Пүрэв гарагт 21 сая хүн амтай тус хотод халдварын 18 шинэ тохиолдол батлагдсанаар сүүлийн 10 хоногийн нийт тохиолдлын тоо 197-д хүрсэн байна. Энэ нь өмнөх 10 хоногийн хугацаанд батлагдсан 49-өөс дөрөв дахин их үзүүлэлт юм.
Хэдийгээр бусад улс орнуудтай харьцуулахад тохиолдлын тоо бага байгаа боловч Хятад “тэг ковид” бодлогоо баримталсаар байгаа. Мөн эрх баригч Коммунист нам энэ долоо хоногт таван жилд нэг удаа болдог их хурлаа хийж байгаа бөгөөд энэ үеэр тус улсын дарга Ши Жиньпиний бүрэн эрхийн хугацаа гурав дахь удаагаа сунгагдах төлөвтэй байна.
Бээжингийн эрүүл мэндийн газар эрсдэлтэй хүмүүс болон супермаркет, фитнес зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газарт нэвтэрч буй хүмүүсийг сайтар шалгах үүрэг өгчээ.
Тохиолдол бүртгэгдсэн зарим орон сууцны хороололд гурван өдрийн хөл хорио тогтоосон боловч шинээр халдвар бүртгэгдвэл хөл хориог сунгах магадлалтай байна.
Сүүлийн үед олон нийтийн бухимдал ихсэж, эдийн засагт үзүүлж буй хохирол нь улам бүр нэмэгдэж байгаа хэдий ч Хятад улс “тэг ковид” бодлогоо үргэлжлүүлэн баримтална гэдгээ мэдэгдэж, удахгүй хатуу ширүүн байр сууриа зөөлрүүлнэ гэсэн таамаглалыг няцаасан.
Мөн өнгөрсөн хавар хоёр сарын турш хөл хорионд байсан 25 сая хүн амтай Шанхай хотод 3,250 ортой тусгаарлалтын байгууламж барихаар төлөвлөж байгаагаа энэ долоо хоногт мэдэгдэв.
Бээжин, Гуанжоу зэрэг бусад томоохон хотуудад олон мянган ортой ижил төстэй тусгаарлалтын төвүүд байдаг. Эдгээр газруудад олон нийтийг хамарсан шинжилгээний кампанит ажлыг тогтмол явуулдаг байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #бээжин, #КОВИД-19, #ХЯтад,