Баасан гарагт Индонезийн Эрүүл мэндийн сайд бөөрний цочмог дутмагшлын улмаас нас барсан хүүхдийн тоо 99 байснаас 133 болж өссөн тухай мэдэгджээ.
Энэ онд тус улсын 22 мужид бөөрний цочмог дутмагшлын нийт 241 тохиолд бүртгэгдсэн ба ихэнх нь таваас доош насны хүүхэд гэж яамны сайд Буди Гунади Садикин хэлэв.
Индонезид худалдан борлуулж буй зарим эмийн сиропууд нь этилен гликол болон диэтилен гликол агуулсан байдаг нь бөөрний цочмог дутагдалд хүргэх аюултай байдаг.
Үүнтэй холбоотойгоор тус улсад сиропт суурилсан бүх эмийг худалдаалах, жороор олгохыг түр хугацаагаар хориглож, хүүхдүүдийн дунд бөөрний цочмог дутмагшил нэмэгдэж буй шалтгааныг судлах зорилгоор орон нутгийн эрүүл мэнд, хүүхдийн эмч нар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын төлөөлөгчдөөс бүрдсэн шинжээчийн багийг байгуулаад байна.
Түүнчлэн тус улсын хүнс, эмийн агентлаг найрлагадаа хэт их хэмжээний этилен гликол агуулсан орон нутагт үйлдвэрлэсэн таван бүтээгдэхүүнийг нэрлэж, тэдгээрийг зах зээлээс эргүүлэн татаж, үлдсэн бүх багцыг устгахыг үйлдвэрлэгчдэд даалгажээ.
Баруун Африкийн Гамби улсад саяхан 70 гаруй хүүхэд бөөрний цочмог дутмагшлын улмаас нас барсан бөгөөд шалтгаан нь Энэтхэгт үйлдвэрлэсэн ханиадны сироптой холбоотой байсныг шинжээчдийн баг тогтоосон.
Эх сурвалж: Reuters

#AKI, #бөөрний цочмог дутмагшил, #Индонез,