НАСА-ийн эрдэмтэд Дэлхийн гадаргуугийн эрдэс тоосны эх үүсвэрийн судалгаа (Earth Surface Mineral Dust Source Investigation/EMIT) нэртэй тоосжилт хэмжих зориулалттай багажийг долдугаар сард Олон улсын сансрын станцад суурилуулсан байна.

Үр дүнд нь Төв Ази, Ойрх Дорнод болон АНУ-ын баруун өмнөд хэсэгт их хэмжээгээр метан ялгаруулдаг 50 гаруй газрыг тогтоожээ.

Эдгээр метан хий ялгаруулагчдын заримыг нь өмнө нь мэддэг байсан бол газрын тос, байгалийн хийн байгууламжууд, томоохон хогийн цэгүүд зэрэг зарим газруудыг уг багажны ачаар шинээр олж илрүүлсэн байна.

https://twitter.com/NASA/status/1584994924591812608

НАСА-гийн тэргүүн Билл Нелсон “Метан хийн ялгаруулалтыг хязгаарлах нь дэлхийн дулаарлыг хязгаарлахад чухал ач холбогдолтой” гэж мэдэгдэлдээ дурдаад, “EMIT” төхөөрөмжөөр их хэмжээгээр метан ялгаруулагчдыг тодорхойлох зорилготой бөгөөд ингэснээр метаны ялгарлыг “эх үүсвэр дээр нь” зогсооход чухал ач холбогдолтой гэж мэдэгдэв.

“EMIT”-ийг 400 км-ийн өндөрт байрлах сансрын станцын тавцан дээр байрлуулснаар 90 минут тутамд дэлхийг тойрон эргэж, манай гаригийн олон арван километрийн өргөн уудам газар нутгийг сканнердахын зэрэгцээ хөл бөмбөгийн талбай шиг жижиг хэсгүүдийг ч ажиглаж чаддаг байна.

Метан хийн судалгааг удирдаж буй НАСА-ийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лаборатори (JPL) мягмар гарагт үр дүнгээ танилцуулсан бөгөөд шинээр илрүүлсэн их хэмжээний метан ялгаруулагчдын тоонд Туркменистан дахь газрын тос, байгалийн хийн 12 байгууламж багтжээ.

Заримынх нь метаны ялгарал дээшээ 32 км хүртэл үргэлжилж байсан бөгөөд эрдэмтдийн тооцоолсноор эдгээр газрууд нийлээд цагт 50,400 кг метаныг ялгаруулдаг байна.

Дараагийн хоёр том ялгаруулагч нь Нью-Мексико дахь газрын тосны орд болон Иран дахь хог боловсруулах цогцолбор байсан бөгөөд нийлээд цагт 29,000 кг метан ялгаруулдаг. Ираны нийслэл Тегеран хотоос өмнө зүгт орших метан хийн урсгал 4.8 км урттай байжээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох хүлэмжийн хийн 30 орчим хувийг метан бүрдүүлдэг. Гэсэнч дулаан хадгалах чадвар нь нүүрстөрөгчийн давхар ислээс 80 дахин их байдаг.

Агаар мандалд олон зуун жил оршдог нүүрстөрөгчийн давхар исэлтэй харьцуулахад метан нь ердөө арав орчим жил агаарт хадгалагддаг учраас метан хийн ялгаруулалтыг бууруулах нь дэлхийн дулааралд илүү шууд нөлөө үзүүлэх боломжтой гэсэн үг юм.

Эх сурвалж: Al Jazeera

#EMIT, #метан хий, #наса,