Бямба гарагийн орой Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын төвийн Итэвон дүүрэгт “Halloween”-ий баяр тэмдэглэхээр хэт олон хүн бөөгнөрсний улмаас олон зуун хүн амиа алдаж, зуу гаруй хүн бэртэж гэмтсэн.
Уг хэрэг явдлын дараа тус улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёол арван нэгдүгээр сарын тавны өдрийг дуустал үндэсний хэмжээнд гашуудал зарласан билээ.
Даваа гарагт тус улсын Ерөнхий сайд Хан Дак Сү уг хэргийг сайтар мөрдөн шалгахаа амласан байна.
Тэрээр “Засгийн газар энэ ослын шалтгааныг нарийвчлан судалж, ийм осол давтагдахгүйн тулд шаардлагатай бүтцийн өөрчлөлтийг хийх болно” гэж мэдэгдэв.
Мөн хохирогчдыг тогтоох ажил дуусаж байгааг дурдаад, засгийн газраас оршуулах ёслолд “шаардлагатай дэмжлэг” үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно гэж мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ, Өмнөд Солонгосын Дотоод хэргийн яам амиа алдагсдын тоо 154-д хүрснийг даваа гарагт мэдэгджээ.
Тус яамны мэдээллээс харвал хохирогчдын 98 нь эмэгтэй, 56 нь эрэгтэй бөгөөд 100 гаруй нь 20 гаруй насныхан, 11 нь өсвөр насны хүүхэд, 30 нь 30 гаруй насны хүмүүс байна.
Амь үрэгдэгсдийн дунд 26 гадаадын иргэн байгаа ба Ираны тав, Хятадын дөрөв, Оросын дөрөв, Америкийн хоёр, Японы хоёр, Франц, Австрали, Норвеги, Австри, Вьетнам, Тайланд, Казахстан, Узбекистан, Шри-Ланкийн тус бүр нэг иргэн байжээ.
130 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд 33 хүний биеийн байдал хүнд байгаа тул амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж магадгүй байна.
Засгийн газар хохирогчдод зориулсан дурсгалын газруудыг байгуулсан бөгөөд олон хүн хүндэтгэл үзүүлэхээр цуглаж байгаа аж.
Эх сурвалж: BBC

#Halloween, #Итэвон, #Өмнөд Солонгос,