“Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын арга хэмжээг орон даяар зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7-д “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс заншлаа дээдлэх мэдлэг олгож, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлнэ” хэмээн тусгасан.
ЦЕГ Экологийн Цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, хамтран дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ оны есдүгээр сарын 3-ны өдрөөс 1 сарын хугацаанд улсын хэмжээнд “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Уг арга хэмжээний хүрээнд ойн нөөцийн хомстол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөх,иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилттой үйл ажиллагааг эхлүүлж байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн мэдээлэл
Улсын хэмжээнд оны эхний 08 сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 1189 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс бүртгэгдсэн гомдол 771 буюу 1.8 дахин өссөн байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 813, зөрчлийн шинжтэй 315 гомдол, мэдээллийг буюу 95.0 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 58 буюу 5.0 хувь нь шийдвэрлэгдээгүй буюу хуулийн хугацаанд байна. Үүнээс 51 буюу 87.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7 буюу 12.1 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байна.Үүнээс хууль бусаар мод бэлтгэх 56,ой хээрийн түймэр тавих 3, байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг 4 бүртгэгдсэн.
Монгол орны ус хэрэглээний өнөөгийн төлөв
МОНГОЛ УЛС ЦЭВЭР УСНЫ НӨӨЦӨӨР 145 ОРНООС 22-Т БҮРТГЭГДДЭГ Ч УСНЫ НӨӨЦ БАГАТАЙ ОРНЫ ТООНД БАГТДАГ
Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт усны нөөц 564.8км3 байна. Үүнээс нуур, тойром 500.0 км3 , Гол мөрөн 34.6км3 Мөстөл 19.4км3 Газрын доорх ус 10.8км3 байна. 2019 онд 81 гол, мөрөн 81, 287 булаг, шанд, 78 нуур, тойром, 11 рашаан сэргэсэн бол эсрэгээрээ 6161 гол мөрөн, 12591 булаг шанд, 3895 нуур тойром, 512 рашаан ширгэсэн гэсэн судалгаа байна.
Манай Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг боловч урсгал усыг хуримтуулах, нөөцлөн ашиглах гэмт мэт гадаргын усны хэрэглээ багатайгаас улсын хилээр урсан гарч усны нөөц багатай орны тоонд багтдаг.
Монгол орны гол мөрний гадаргын усны нийт нөөц 34 600 сая м3/жил (34.6 км3/жил), газар доорх усны нийт нөөц 12 000 сая м3/жил (5.6 км3/жил) юм. Үүнээс ашиглах боломжит усны нөөц гадаргын буюу гол мөрний уснаас 4 960 сая м3/жил (4.96 км3/жил), газрын доорх уснаас 5 600 сая м3/жил (5.6 км3/жил) байна. Гадаргын усны усны нийт нөөцийн 49% нь Хойд мөсөн далайн ай савд хамрагддаг боловч ашиглах боломжит нөөцийн 70 орчим % нь ОХУ уруу урсан гардаг энэ ай савд байна.
Монгол орны ус хэрэглээ нь хүн амын унд ахуйн, хөдөө аж ахуйн, үйлдвэрийн эрчим хүчний ус хэрэглээ болон аялал жуулчлал, ногоон байгууламжийн зориулалттай зэрэг бусад ус хэрэглээ гэсэн бүтэцтэй байна.
Монгол орны нийт ус хэрэглээ, ашиглалтын хэмжээ 400-500 сая м3/жил (0.4-0.5 км3/жил) буюу ашиглах боломжтой нөөцийнхөө 5%-ийг ашиглаж байна. 2030-2040 оны хэмжээнд Монгол улсын хэмжээнд нийт ус хэрэглээ 1000-2000 сая м3/жил (1.0-2.0 км3/жил) буюу их өсөлттэй тохиолдолд одоогийн ус хэрэглээ 2-4 дахин өсөх төлөвтэй байна. Эдгээр өсөлтийг дийлэнхийг Хойд мөсөн далайн ай сав, Сэлэнгэ мөрний ус хураах талбайн ашиглах боломжтой нөөцөөс хангах нь хамгийн зөв шийдэл юм.
Төвийн эрчим хүчний системийн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станцын жилийн нийт ус хэрэглээ 27.6 сая м3 байна. 2019 оны байдлаар манай улсад нүүрсний 31, алтны 117, зэс болон бусад төмөрлөгийн 10 гаруй, жоншны 10 гаруй, барилгын материал, давс, болон бусад хүдрийн бус ашигт малтмалын 14, нийтдээ 182 уурхай, уулын баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байна. Эдгээрийн дотроос “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, Бор-Өндөрийн “Монголросцветмет” ТӨҮГ, “Тавантолгой түлш” ХХК, “Оюу толгой”ХХК, “Төмөртийн овоо” ХК, “Бороо гоулд” ХХК зэрэг томоохон ус ашиглагчид байна.
Усны нөөцийг хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийх шаардалага вэ
Хамгийн эхлээд иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Бид усаа хайрлаж хамгаалах хэрэгтэй. Иргэн хүний ухамсар хамгийн чухал гэдгийг л онцолмоор байна. Үүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд усны нэгдсэн бодлого, усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах, Усны тухай хуульд заасны дагуу усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх шаадлага тулгараад байсныг энэ онд шийдвэрлэж “Усны газар”-ыг шинээр байгуулан бодлогын хэмжээнд дэмжих ажил явагдаж байна. БОАЖЯ-ны харьяанд усны 21 сав газрын захиргаад орон нутагт ажиллаж байгаа ч чадавх нь сул, Усны мэргэжлийн байгууллагуудын хүний нөөц, машин, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай харагддаг. Мөн байгаль хамгаалах уламжлалт аргаа бид санан сэрэх, өнөөгийн бидний аж төрж буй нөхцөл байдалд ч нэн хамаатай. Хамгийн гол нь иргэд өөрсдөө гол мөрнөө хайрлах, усаа хайрлаж, гамтай хэрэглэх зайлшгүй шаардлагатайг дахин хэлмээр байна.
Монгол орны ойн сан өнөөгийн байдал төлөв
Манай орны ойн сан 18.454.590 га буюу нийт нутгийн 11.8 хувь нь эзэлж байна. Ой нь умард хэсгийн тайгын ой болон өмнөд хэсгийн заган ой гэсэн хоёр үндсэн төрлөөс бүрддэг ба заган ой нь 4,699,500 га талбайг эзэлдэг. Тайгын ой нь ойт хээр, тайгын бүс ба уулархаг газарт ургадаг навчит болон шилмүүст ойгоос бүрддэг. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойн түймэр, ойн хөнөөлт шавж өвчин, ашигт малтмалын олборлолтод өртөх, зөвшөөрөлгүй мод огтлох зэргээс ойн тархалт, нөөцөд ихээхэн хохирол учруулж ойн экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, доройтолд орсон.
Сүүлийн 20 жилд дээрх шалтгаануудаас болж 1.2 сая га ойн талбай хорогдсон гэсэн судалгаа гарсан бөгөөд ойн сан бүхий 513214.21 га талбайд хохирол учирснаас түймэрт нэрвэгдсэн 16.1 буюу 82798.82 га, өвчин, хортон шавжид идэгдсэн 78.8 хувь буюу 404186.19 га, ашигт малтмалын олборлолтод өртсөн 0.01 хувь буюу 33.30 га, мод бут, сөөг, загийг устгасан 3.7 хувь буюу 19047.65 га газар байна.
Ойн санг хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд иргэд олон нийтийн хандлага, оролцоо ямар байх хэрэгтэй вэ?
Өрх бүр өөрийн амьдарч буй орчиндоо мод тарих, хайрлан хамгаалж өсгөн ургуулах. Мөн ардын уламжлалт ухаанд Гол ус ширгэх учраас голын сав газрын модыг огтлох, зулзаган мод, хэсэг төглөөс нэгийг ч огтолж болохгүй. Нойтон модны мөчир хугалах, нялх ногоо цэцэг зулгаах, өнчин мод ба унаган мод мэтийн онцгой модыг тайрах, зэрлэг сонгиныг үр нь боловсроогүй үед үндэстэй нь түүх, жимс, эмийн ургамлыг мөчиртэй нь түүх, ургамал ба жимсийг боловсрохоос нь өмнө түүх, мөөгний хүрээг хоосортол нь түүх, хавар мод бут ногоорох үед огтлохыг хориглоно. Газрын чийгийг алдахгүйн тулд модыг тайрсны дараа хожуул дээр нь шороо асгана.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7-д “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс заншлаа дээдлэх мэдлэг олгож, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлнэ” гэж тусгаж өгсөн.
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Экологийн цаагдаагийн албатай хамтран энэ оны дүгээр сарын 3-ны өдрөөс 1 сарын хугацаанд улсын хэмжээнд “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд ойн нөөцийн хомсдол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилгоор дараах зорилтот мэссэжийг нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийн сүлжээгээр давтамжтайгаар түгээж өгнө үү.

Хариулах