Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг даалгаврын дагуу Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаярын тушаалаар “Улсын хэмжээнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд хими, физик, биологийн бохирдлыг шинжлэх, чадавхийг үнэлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр нэгдсэн санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.