Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Б.Мөнхсоёл, Д.Энхтуяа нар өнөөдөр (2026.08.06) Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Жим Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.