"ОНТРЕ" ХХК-тай холбоотой төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэлд Засгийн газрын гишүүд тайлбар өгч байна. Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцээрт хүрч, үр дүнгээ 2 хоногийн өмнө мэдэгдсэн. Үүнд гүтгэж, харлуулах зүйл юу ч байхгүй. Зээлийн хүүгийн хэлэлцээрээр 22 их наядыг хэмнэлээ. Зээлийн хүүг 3 жил тутамд эргэж харах эрхзүйн боломж нээгдсэн. 2039 онд ногдол ашиг авах байсныг 2026 онд болголоо. 17 жил өгөөж хүртээхгүй явж ирсэн төслийг Н.Учралын Засгийн газар маш шуурхай хэлэлцээ хийсний үр дүнд 13 жилээр нааш нь татлаа. Үүнийг үгүйсгэж, ард түмний тархийг угаах хэрэггүй. Улс төрийг муйхарлаж хийж болохгүй. Бид ямар ч үүрэг хүлээгээгүй. Энэ баялгийн эзэн нь Монгол Улс. Ногдол ашиг гэж хэдэн төгрөг авахыг санхүүгийн тооцооллоо гаргаж нэгтгээд хоёр тал хэлэлцэнэ. Далд уурхайн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 99.8 хувьтай буюу эерэг мөнгөн урсгал нэмэгдсэн. 13.1 тэрбумыг ямар хугацаанд төлж дуусах, өрийн дарамтаас хэрхэн гарах, Монголын ард түмэн ямар хугацаанд яаж ашгаа авах нь төслийн ашигт үйл ажиллагаанаас хамаарна. Зээлийн бүтцийг эргэж харахаар хоёр тал тохирлоо. “Онтре”-г явуулахаас өмнө ногдол ашгаа шийднэ. Хэлцлийн араас шийднэ гэж тохирчээ гэж Засгийн газрыг гүтгэж, улстөржүүллээ. “Онтре”-гийн асуудлыг огтхон ч яриагүй. Хэлэлцээг эхлүүлнэ гэдэг асуудал яригдсан. Сангийн сайд З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто" групптэй хийсэн урт хугацааны хэлэлцээрийн үр дүнд: Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 10.4%-аас 7.9% болгон буурууллаа. 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт хийлээ. Монголын талд ирэх өгөөж 2.5 тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Зээлийн хүүгийн хэлэлцээрийн үр дүнд нийт 22 их наяд төгрөгийн хэмнэлт бий боллоо. Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд улс орондоо 2.2 тэрбум ам.долларын хэмнэлт хийж, 1.5 тэрбум ам.долларын өгөөж авчрах хэлцэл хийсэндээ үеийн үед бахархаж явна. З.Мэндсайхан сайдын ахалсан ажлын хэсгийн үр дүнг тооцвол нийт 30 их наядын зардлыг буурууллаа. Энэ бол эх орондоо хийсэн эх оронч үйлдэл. “Онтре”-гээр бэлэг барихгүй. Хөрөнгө оруулалтын шинэ гэрээгээр явна. 2009 оны гэрээ нөлөөлөхгүй. Ард түмэндээ хайртайгаа зарлаж хэвлэлийн хурал хийсэн нөхөд харин 2009 онд энэхүү алдаатай гэрээг хийсэн шүү. Алдааг нь шилдэг мэргэжилтэн залуус зассаны төлөө хорсож байгаа бол хэн нь эх оронч вэ. Тоо худлаа ярьдаггүй. Бид саяхан улс төрд орж ирсэн залуус. Эх орондоо хайртай. “Онтре”-тэй хийх гэрээг ард түмнээр хэлэлцүүлнэ. УИХ-аар оруулна. 2009 оны гэрээтэй харьцуулж иргэдэд харуулна. Алдааг засаж чадахгүй бол гэрээг явуулахгүй, явуулна гэсэн үүрэг ч хүлээгээгүй. Хэлэлцээр эхлээд үзье, саналыг чинь сонсоё гэдгийг л хэлсэн. Популизм хийж эдийн засгаа хасах руу битгий оруулаарай. Монголчууд өөдөө дээшээ явахад улстөржилт саад болж болохгүй. Одоо Арбитрын асуудал үлдлээ. Бид олон асуудлыг ар, араас нь хэлэлцэж, шийдээд явж байна. Амжилтыг амжилт гээд хэлчихье. Алдааг нь алдаа гэж хүлээн зөвшөөрнө. Шударга тодорхой байя.