Хуулийн төслийн цаад агуулга нь хувийн хэвшлийнхэнд эрүүл, тогтвортой, шударга орчинг бүрдүүлэх зорилготойг, аж ахуйн нэгжүүдийн бизнесийг шууд дампууруулаад дуусгана гэх бус аврах боломжоор хангах эрх зүйн орчныг бий болгох үзэл санаатай гэдгийг хэлэлцүүлгийн үеэр тодотгож байв.