Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентын боловсролыг түгээж, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилтын хүрээнд “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний 2026 оны хөтөлбөрийг өчигдрөөс албан ёсоор эхлүүлээд байна.