Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, УИХ-ын гишүүн А.Ундраа нар өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр ажиллалаа.