Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Хятад улс Тайванийн эх оронч хүчнүүдийг тууштай дэмжиж, салан тусгаарлах үзлийг дэмжигчдийн эсрэг хатуу тэмцэнэ гэж Тайванийн бодлого хариуцсан албан тушаалтан мэдэгдлээ.
Тодруулбал, Хятадын эрх баригч Коммунист намын албан тушаалтан, Улс төрийн зөвлөлдөх хорооны дарга Ван Хүнин үндэсний нэгдлийг бэхжүүлэх нь чухал зорилт гэдгийг онцолсон байна. Хятадын удирдлагын зохион байгуулдаг, Тайваньтай холбоотой бодлого, стратегийг жил бүр тодорхойлдог, дээд түвшний “Тайванийн ажлын хурал” хэмээх чуулганы үеэр тэрбээр “Тайванийг эх газарт нэгдэхийг дэмжигч эх оронч хүчнүүдийг тууштай дэмжих, салан тусгаарлагчдыг сөрөх, гадаадын аливаа оролцоог эсэргүүцэх, Тайванийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах шаардлагатай” гэжээ.
Хятад Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг ч Тайванийн Засгийн газар үүнийг няцаасаар ирсэн. Өөрөөр хэлбэл, Бээжин Тайваньд Хонконг шиг “нэг улс, хоёр систем” загварыг санал болгож ирсэн ч Тайванийн улс төрийн намууд үүнийг хүлээн зөвшөөрч байгаагүй юм.
Ван Хүниний мэдэгдэлд Тайванийн эрх баригчид шууд хариу өгөөгүй байна. Гэвч тэд арлын ирээдүйг зөвхөн Тайванийн ард түмэн өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр сууриа баримталсаар буй.
Ташрамд, Бээжин Тайванийн асуудлыг Хятадын дотоод хэрэг гэж үзэж, АНУ зэрэг бусад улсыг оролцохгүй байхыг удаа дараа анхааруулж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа Тайванийн асуудал бол Хятад–АНУ-ын харилцааны хамгийн чухал асуудал гэдгийг онцолж, Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд болгоомжтой хандахыг Вашингтонд уриалсан байна.
Эх сурвалж: Reuters