Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаараа хууль тогтоомж, төсөв санхүү болон байгаль орчны салбартай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдаанаар эхлээд Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийн танилцуулга, мэдээллийг сонсоно. Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

Мөн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн Үндэсний аудитын газрын тайлан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцав. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан нар мэдээлэл хийлээ. 

Түүнчлэн Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх бөгөөд уг асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулж, бүлгийн гишүүдийн асуултад хариулав. 

#онцолсон, #live, #АН-ын бүлэг,