Олон Улсын "Транспэрэнси Интернэшнл" байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг зарладаг бөгөөд өнгөрөгч 2025 оны дүнг өнөөдөр /2025.02.10/ зарлалаа. 

Монгол Улс 2025 оны АТИ-д 31 оноо авч, 182 улсаас 124-т эрэмбэлэгдлээ.

МОНГОЛ УЛСЫН АВЛИГЫН ЭСРЭГ БОДЛОГЫН ХҮРЭЭНД БАРИМТЛАХ ГОЛ ЧИГЛЭЛҮҮД

1.    Эрсдэлийн үнэлгээний үзүүлэлт буурсан байна.

Манай улсын зээлжих зэрэглэлийн үзүүлэлт тодорхой хэмжээнд өссөн боловч энэхүү өсөлт нь тогтвортой бус, түр зуурын шинжтэй байгааг анхаарах шаардлагатай. Иймд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх зайлшгүй хэрэгцээ тулгарч байна.

Цаашлаад эрсдэл, хуулийн засаглал, ардчиллын үнэлгээний нэг чухал үзүүлэлт болох нийгмийн халамжийн бодлого оновчгүй хэрэгжиж, эдийн засгийн сангуудын үйл ажиллагаа эсрэг үр дагавар үзүүлж байгаа нь өнгөрсөн, одоо, ирээдүйд эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэх хүчин зүйл болсоор ирснийг залруулах нь зүйтэй.

2.    Бизнесийн орчин хүндэрч, бизнес эрхлэгчдийн итгэл суларсан байна.

Бизнесийн орчны үнэлгээнүүд буурсан нь бизнес эрхлэгчдээс авсан асуулгын шууд үр дүн бөгөөд дараах шалтгаануудыг онцолж байна. Үүнд: хууль эрх зүйн орчин тогтворгүй, төрийн хүнд суртал, дарамт их, ажиллах орчныг хангахад хууль, татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор хэт дарамталдаг, уян хатан бус бодлого баримталдаг, маргаан шийдвэрлэх хялбар, шуурхай механизм дутмаг, орон нутагт дэмжлэг сул зэрэг асуудлууд багтана.

Мөн дотоодын хөрөнгө оруулалтын эрсдэл өндөр байгаагаас шалтгаалан гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татах өртөг нэмэгдэж, эрсдэлтэйд тооцогдон хөрөнгө оруулалт хомсдож байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын эрсдэлийг бууруулах, бодлогын тодорхой, тогтвортой орчныг бүрдүүлэх шаардлагатай.

3.    Хуулийн засаглалын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.

Урт хугацаанд хэвшсэн төрийн байгууллагын арга барилын улмаас хариуцлага тооцох механизм сул хэвээр байгааг холбогдох үзүүлэлтүүд харуулж байна. Хэдийгээр ардчиллыг хадгалж үлдэх чиглэлээр төрөөс бодлого, арга хэмжээ авч, ил тод байдлыг нэмэгдүүлэх тодорхой ахиц гарч байгаа боловч ил болсон мэдээлэл болон хариуцлага тооцох явцын хоорондын зөрүү асар их хэвээр байна.

Түүнчлэн хүний эрхийг бүх салбар, бүх түвшинд бүрэн хангах, ялангуяа хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэний нийгмийн байгууллагуудын эвлэлдэн нэгдэх эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхүүдийг бодитойгоор эдлүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай.

Дээрх асуудлуудын хүрээнд Монгол Улсад зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай дараах чиглэлүүдийг онцолж байна. Үүнд: улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн санхүүжилтийг авлига, мөнгө угаах гэмт хэргийн урсгалаас ангид байлгах, олборлох салбарын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн гүйлгээ, хандив, тусламж, татварын мэдээллийг ил тод болгох шаардлагатай.

Мөн төрийн өмчит компаниудыг бизнесийн салбарт давамгайлан, хувийн хэвшилтэй өрсөлдөх байдлаар хөгжүүлэх нь хор уршигтайг анхаарч, энэхүү байдлыг залруулах нь зүйтэй. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, удирдлага, томилгоог зөвхөн чадавхад суурилсан, ил тод сонгон шалгаруулалтаар явуулах нь олон улсын оновчтой туршлага юм.

Иймд: Улс төрийн нөлөөллийг бууруулж, улс төрийн санхүүжилтийн хяналтыг бэхжүүлэх

Улс төрийн нам, нэр дэвшигчдийн санхүүжилтэд зүй бус нөлөөлөл үүсэх эрсдэл өндөр хэвээр байгаа нь төрийн бодлого, шийдвэрт итгэх итгэлийг сулруулдаг. Иймд санхүүгийн тайланг ил тод болгож, стандартчилсан, харьцуулах боломжтой хэлбэрээр нийтлэх, хяналтын байгууллагын бие даасан байдлыг хангаж, хяналт шалгалтын эрхээ бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлж, гарсан зөрчил бүрд хариуцлага хүлээлгэж, ил тод мэдээлэх замаар мөнгө ба улс төрийн шийдвэрийн хамаарлыг бууруулах шаардлагатай байна.

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах

Төрийн өмчит компанийн засаглалын хүрээнд гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтгүйгээр томилох, өндөр эрсдэл бүхий, их хэмжээний гэрээ хэлцлийг ил тод бус нөхцөлд байгуулах явдал түгээмэл байгаа нь олон нийтийн дунд хардлага, үл итгэлцлийг нэмэгдүүлж байна. Иймд томоохон төрийн өмчит компанийн удирдлагыг нээлттэй, өрсөлдөөнт шалгаруулалтын журмаар томилдог тогтолцоог бүрдүүлэх, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус байдлыг хангах, шийдвэр гаргах болон гэрээ байгуулах үйл явцыг ил тод болгох нь зүйтэй.

 Уул уурхайн засаглалыг бэхжүүлэх

Дэлхийн зах зээл дээр үнэт металлын үнэ өсөж, дотоодын эдийн засгийн боломж хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд байгаль орчинд сөрөг нөлөөтэй, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа эрчимжих эрсдэл бодитоор нэмэгдэж байна. Энэ  байдлыг далимдуулан хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчил, далд өмчлөл бүхий үйл ажиллагаа нэмэгдэх нь салбарын засаглал, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Иймд Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийн ил тод байдал, ашиглалт болон хөрөнгө оруулалтын гэрээг нээлттэй болгох, мөн хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт, шаардлага, шалгуурыг тусгах нь зүйтэй. Эдгээр суурь зохицуулалтгүйгээр хэрэгжүүлэх аливаа бодлого, хөтөлбөр нь авлигын эрсдэл, байгаль орчны хохирол, хүний эрхийн зөрчлийг бодитойгоор бууруулах боломжгүй.

Хууль хэрэгжилтийн тогтвортой байдал, ял завшихтай тэмцэх

Авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй зарим үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс зайлсхийж, Зөрчлийн тухай хуулиар хөнгөн шийтгэл ноогдуулах боломж байгаа нь нийгмийн шударга ёсны зарчимд сөргөөр нөлөөлж, ял завших тухай ойлголтыг бий болгож байна. Иймд авлигын шинжтэй үйлдэлд хүлээлгэх хариуцлагын шатлалыг тодорхой болгож, эрүүгийн болон захиргааны хариуцлагын заагийг оновчтой тогтоох замаар хуулийн хийдлийг арилгах, хуулийг сонгомол байдлаар бус тэгш, ялгаваргүй хэрэгжүүлэх институцийн баталгааг бүрдүүлэх шаардлагатай.

Хүний эрх хамгаалагч болон шүгэл үлээгчийн бодит хамгаалалтыг бүрдүүлэх

Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчны талаарх хэлэлцүүлэг 2017 оноос хойш үргэлжилж байгаа боловч өнөөг хүртэл холбогдох хууль батлагдаагүй, бодит хамгаалалтын механизм бүрдээгүй хэвээр байна. Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг шүгэл үлээгчдийг хамгаалах нь авлигын эсрэг тогтолцооны суурь элемент тул аюулгүй, нэрээ нууцлан мэдээлэх суваг, өшөө авалтаас хамгаалах бодит механизм бүхий, олон улсын сайн туршлагад нийцсэн шүгэл үлээгчийн хамгаалалтын хуулийг яаралтай батлах шаардлагатай байна.

#онцолсон, #АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС 2025, #АТИ,