ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан


104
Монгол Улсын Засгийн газрын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2026.06.20/ хоёр дахь өдрөө Дорноговь аймагт ажиллалаа.
122
МОНГОЛ УЛСАД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСӨЛ” “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК нь газрын тос боловсруулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, үйлдвэрийн хотхон болон холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байна. Төсөлд Энэтхэг, Итали, Франц, Герман, Британи, АНУ, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй улсын инженер, мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд дэлхийн тэргүүлэх технологийг нэвтрүүлж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 багцаар хэрэгжиж байгаа бөгөөд EPC-01 багц 100 хувь дуусч ашиглалтад орсон. EPC-02 багцын гүйцэтгэл 67.1 хувь, EPC-03 багц 44.4 хувь, EPC-04 багц 9.1 хувьтай үргэлжилж байна. Газрын тос дамжуулах хоолойн 521 км хоолойг гагнаж, туршиж байршуулсан бөгөөд төслийн нийт гүйцэтгэл 89.8 хувьтай байна. САЛБАР ЯАМНЫ БОДЛОГО, ДЭМЖЛЭГ: Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зөвшөөрлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах зохицуулалтыг тусгасан. Зөвшөөрөл, магадлал, ашиглалтад оруулах үйл ажиллагааг цахимжуулж, хугацааг богиносгох эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Зураг төсөл, магадлал болон ашиглалтад оруулах үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.
121
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээлэл өглөө.
Цааш үзэх