Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 15 дугаар сургуулийн сурагчид 7 жилийн хугацаанд түрээсийн байранд хуваагдан хичээллэдэг байсан юм. Тэгвэл тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орлоо.