зөрчлийн талаарх гомдол мэдээлэл


177
ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 76733 ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ 2025-12-02 Цаг үеийн мэдээ, Мэдээ Мэдээлэл, Мэдээ, A- A A+ Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 76733 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна. Үүнээс эрх бүхий албан тушаалтан 74400 буюу 96.9 хувийг газар дээр нь, 912 буюу 1.1 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1420 буюу 1.8 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 76733 буюу 98.2 хувь, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1369 буюу 1.8 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 353 буюу 0.5 хувь, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 373 буюу 0.5 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 287 буюу 0.4 хувь, Танхайрах зөрчил 268 буюу 0.3 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна. Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 735 шийдвэрийг хянаж, 42 буюу 5.7 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж, 6 буюу 0.8 хувийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, 3 буюу 0.4 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн. Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 70 шийдвэрийг хянаж, 5 буюу 7.1 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцааж, 13 буюу 18.5 хувийг хүчингүй болгож мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн. Прокуророос хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар 161 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн байна. Зөрчлийн улмаас нийт 1.307.853.000 төгрөгийн хохирол учирснаас 533.711.000 буюу 40.8 хувийг, үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 84.509.000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт хамгийн их бүртгэгдсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлөөс жолооч тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн зөрчил 36407, тээврийн хэрэгслийг явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан зөрчил 4605 бүртгэгджээ. Иймд жолооч та бүхэнд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг прокурорын байгууллагаас зөвлөж байна.
170
Прокуророос хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэр хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар 56 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн.
149
Бүртгэгдсэн нийт зөрчлийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 774 буюу 44.3 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 211 буюу 12.1 хувь, Танхайрах зөрчил 184 буюу 10.5 хувь, Хүний биед халдах зөрчил 120 буюу 6.9 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Цааш үзэх