Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. 2025 онд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 19.300 хүүхэд уг хөтөлбөрт хамрагдаж, 7 хоногийн 2-3 өдөрт сүү ууж байна.