“Монгол-Хятадын Экспо” тав дах удаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байна. Хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээ хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн.