Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар асран хамгаалагчгүй, хүнд хэлбэрийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн газрыг 2025-2027 онд барьж ашиглалтад оруулах юм. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Си Эйч Би Жи констракшн” ХХК шалгараад ажилдаа орсон байна.