Боловсролын яамны хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 176 дугаар цэцэрлэгийн 100 ортой, хоёр давхар, урлагийн цогц танхим бүхий барилга ашиглалтад орлоо.