Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой ирэх сарын 26-ны өдөр тохионо. Улсын Их Хурлаас 2023 онд 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоол баталж, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан юм.