2024 оны 10 дугаар сарын 4-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Дархан-Уул аймгийн Засаг дарга Болдбаатарын Азжаргал нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр*-ийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.