Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компаниас ирүүлсэн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, санал дүгнэлт боловсруулж, эцэслэх ажлын хэсэг байгуулагдсан.