Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компаниас ирүүлсэн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, санал дүгнэлт боловсруулж, эцэслэх ажлын хэсэг байгуулагдсан.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2024.08.20) дэд ажлын хэсгүүдийн төлөөллийг хуралдуулж, төслийн явцтай танилцаж, хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээр хийхдээ Оюу Толгой төслийн гэрээнд гаргасан алдааг давтахгүй байх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлж, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх Үндсэн хуулийн суурь зарчмыг дээдэлж ажиллах ёстой гэдгээ илэрхийлэв.
Мөн ажлын дэд хэсгүүдийг салбарын сайдуудаар ахлуулж, шаардлагатай мэдээллээр хангаж, бүх шатандаа нэг ойлголттой болгож Засгийн газрын хуралдаанаар ажлын явцыг танилцуулахыг үүрэг болголоо.

#ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, #Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, #Орано майнинг компани,