АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел болон Аризона мужийн шүүхүүд болон харьяа байгууллагуудын Захиргааны албаны дарга Дэйв Байерс нар энэ сарын 24-өөс 31-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, шүүхийг цахимжуулах асуудлаар Монголын шүүх засаглалын байгууллагуудтай туршлага солилцож байна.