Жагсаалыг зогсоох яриа хэлэлцээр мухардалд орж, эсэргүүцэгчид кампус дахь майхнаа буулгахаас татгалзсаны дараа даваа гарагт Колумбын их сургууль Палестиныг дэмжигч оюутнуудыг хичээлээс нь түдгэлзүүлж эхэлжээ.
Даваа гарагт их сургуулийн захиргаанаас илгээсэн захидалд дурдсанаар мягмар гарагийн 14:00 цаг гэхэд майхнаа буулгаагүй, сургуулийн бодлогыг дагаж мөрдөхөө амласан маягтад гарын үсэг зураагүй оюутнуудыг түдгэлзүүлэх бөгөөд энэ нь семестрийн үнэлгээнд нь муугаар нөлөөлөх болно гэж анхааруулсан байна.
Өмнө нь Их сургуулийн захирал Немат Минуче Шафик Колумбын их сургууль Израилын санхүүжилтээс татгалзахгүй, оронд нь Газын эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийж, шууд хөрөнгө оруулалтыг ил тод болгохыг санал болгосон юм.
Харин жагсагчид санхүүжилтээс татгалзах, их сургуулийн санхүүг ил тод болгох, жагсаалд оролцсон оюутан, багш нарын эсрэг авсан аливаа сахилгын арга хэмжээг өршөөх, чөлөөлөх хүртэл Манхэттэний кампус дахь майхант хуарангаа буулгахгүй гэж мэдэгдээд байгаа.
“Эдгээр жигшүүртэй айлгах тактикууд нь 34,000 гаруй палестинчуудын үхэлтэй харьцуулахад юу ч биш юм. Бидний шаардлагыг биелүүлэхээс нааш эсвэл биднийг хүчээр хөдөлгөхөөс нааш бид хөдлөхгүй” гэж Колумбын оюутны эвслийн удирдагчид сургуулийн захиргаанаас ирүүлсэн анхааруулгын дараа мэдэгджээ.
Хоёр долоо хоногийн өмнө сургуулийн захирал эсэргүүцлийн хуаранг буулгахын тулд цагдаа нарыг дуудсан бөгөөд үүнийхээ төлөө оюутан, багш нар болон гадны ажиглагчдын эсэргүүцэлтэй тулгарсан.
Дөрөвдүгээр сарын 18-нд цагдаа нар 100 гаруй оюутныг баривчилсан ч хэдэн өдрийн дараа эсэргүүцэгчид оюутны хотхонд майхант хуарангаа дахин байгуулсан юм.
Үүнээс хойш АНУ даяар оюутнууд олон арван оюутны хотхонд Израилын Газад явуулж буй ажиллагааг эсэргүүцэн ижил төстэй майхант хуарангууд байгуулаад байгаа.
Эсэргүүцлийн улмаас Өмнөд Калифорнийн их сургууль тавдугаар сарын 10-нд болох байсан төгсөлтийн ёслолоо цуцалсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургуулийн (UCLA) хотхонд Израилыг дэмжигчид Палестиныг дэмжигчидтэй мөргөлдсөн байна.
Өчигдөр мөн Остин дахь Техасын их сургуулийн кампуст болсон жагсаалын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч ашиглаж, 50 орчим оюутныг баривчилжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел, #Газын дайн, #оюутны хотхон дахь эсэргүүцэл, #Колумбын их сургууль,