АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел болон Аризона мужийн шүүхүүд болон харьяа байгууллагуудын Захиргааны албаны дарга Дэйв Байерс нар энэ сарын 24-өөс 31-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, шүүхийг цахимжуулах асуудлаар Монголын шүүх засаглалын байгууллагуудтай туршлага солилцож байна.
Ерөнхий шүүгч Брутинел, ноён Байерс нар Аризона мужид шүүхийн үйлчилгээнд иргэдийн хүртээмжийг сайжруулах, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүх хуралдааны ил тод байдлыг дэмжих зорилгоор цахим шүүхийн системийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байв.Ижил төстэй систем хэрэгжүүлэн хуулийн засаглал, ардчилсан институцийг бэхжүүлэх Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих зорилгоор тэд шүүх, шүүхийн үйлчилгээг цахимжуулах өөрсдийн туршлагаасаа хуваалцах юм. Энэхүү зочин илтгэгчийн хөтөлбөрийг АНУ-ын Элчин сайдын яам болон Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн айлчлал нь ардчилсан тогтолцоонд иргэд, шүүх хоорондын нээлттэй харилцааны үнэ цэнийг онцолсон АНУ-ын Холбооны шүүгч Жеймс Винний 2022 онд хийсэн айлчлалын үргэлжлэл бөгөөд АНУ, Монгол Улс хоорондын бүтээлч яриа хэлэлцээ, түншлэлийн харилцааг үргэлжлүүлж, Монгол Улсад хууль дээдэлсэн, ардчилсан хөгжлийг дэмжих зорилготой билээ.
Зочид айлчлалын үеэр Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын Дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгааны хүрээлэн болон Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газартай хамтран ажиллах болно.
Гуравдугаар сарын 28-ны 09:00 цагт Новотел зочид буудалд “Шүүхийн цахимжилт ба тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг хэвлэлд нээлттэй байдлаар явуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд арга хэмжээний нээлтэнд АНУ-ын Элчин сайд Ричард Буанганы үг хэлнэ.
Ерөнхий шүүгч Брутинел 2019 оны 7-р сарын 1-нд одоогийн албаа авчээ. Тэрээр 2010 оны 11-р сард Аризона мужийн Дээд шүүхэд томилогдсон бөгөөд 2018 оны 1-р сард Дэд ерөнхий шүүгчээр сонгогдсон байна. Томилогдохоосоо өмнө ноён Брутинел Аризона мужийн Явапай дүүргийн Тэргүүлэгч шүүгчээр ажиллаж байсан бөгөөд иргэний, эрүүгийн, насанд хүрээгүй хүний, сэтгэцийн эрүүл мэнд, хар тамхины, батлан даалт, гэр бүлийн харилцаатай холбоотой хэргүүдийг хамардаг байлаа. Ерөнхий шүүгч Брутинел өмнө нь Аризона мужийн Дээд шүүхийн Технологийн комисст ажиллаж байсан бөгөөд Аризона мужийн шүүгчдийн холбоо болон Явапай тойргийн хуульчдын холбооны ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байв.
Дэйв Байерс бол Аризона мужийн шүүхүүд болон харьяа байгууллагуудын Захиргааны албаны дарга юм. Тэрээр 10,000 гаруй ажилтантай, нийт 740 сая долларын төсөвтэй Аризона мужийн шүүхийн системийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Байерс шүүх засаглал дэх ажлын гараагаа 1978 онд асрамжийн газрын хяналтын зөвлөлийн анхны захирлаар эхэлж байж. 1992 онд Аризона мужийн Дээд шүүхээс Захиргааны албаны захирлаар томилогдохоосоо өмнө Байерс Хөтөлбөрийн үйлчилгээний хэлтсийн захирал, насанд хүрэгчид болон насанд хүрээгүйчүүдийн тэнсэн харгалзах газрын дарга, Аризона мужийн Дээд шүүхийн дэд захирлаар ажиллаж байв.

#АНУ-ын элчин сайдын яам, #АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел, #Захиргааны албаны дарга Дэйв Байерс,